БИД ЮУ ХИЙДЭГ ВЭ?
Бид шударга бус явдалтай тэмцэж, хүний эрхийг хөхүүлэн дэмжих дэлхий нийтийн хөдөлгөөн юм.

БИД ХЭРХЭН ӨӨРЧЛӨЛТИЙГ ХИЙДЭГ ВЭ?

Судалгаа

Хүний эрхийн өөрчлөлт бол баримтаас эхэлдэг. Манай мэргэжилтнүүд дэлхийн хэмжээнд засгийн газар болон бусад хүмүүсийн хүний эрхийн зөрчлийн талаар үнэн зөв, хөндлөн шалгасан судалгаа хийдэг.

Нөлөөллийн ажил

Бид дүн шинжилгээгээ засгийн газар, кампаниуд болон шийдвэр гаргагчдад зөв зүйл хийхэд нөлөөлөх, шахах зорилгоор ашигладаг.

Үйл ажиллагаа, акц

Өргөдөл, захидал, эсэргүүцлээр дамжуулан дэлхий даяарх кампанит ажилчид өөрчлөлт хийж чадах хүмүүс, байгууллагуудаас арга хэмжээ авахыг шахдаг.