Гишүүнчлэл
Гишүүдийн хамтын хүчээр Эмнести Интернэшнл нь дэлхий дахины хамгийн том, нөлөө бүхий хүний эрхийн төлөөх хүчтэй дуу хоолой болж байна. Бидэнтэй нэгдсэнээр та хүний эрх зөрчигчдийн эсрэг зогсох болно.

Яагаад хүний эрхийн асуудал чухал вэ?

Хүн бүр эх дэлхийд мэндлэхдээ өөрсдийн заяагдмал эрхтэйгээ төрдөг. Эрхээ мэддэггүйгээс болж өдөр бүр эрхээ зөрчүүлэн амьдарч байгаагаа бид анзаардаггүй. Харин хүн бүрт энэ нөхцөл байдлыг сайжруулах маш их боломж байдаг.


Та Эмнести Интернэшнлийн гишүүн болсноор:

🕯️ Хүний эрхийн төлөө олон улсын болон дотоодын кампанит ажилд цахим, цахим бус хэлбэрээр оролцох, өрнүүлэх, өөрийн мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх сургалт, хэлэлцүүлэгт хамрагдах.

🕯️ Хүний эрхийн ноцтой зөрчлөөс бусдыг хамгаалахад туслаж, хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх.

🕯️ Хүний эрхийн асуудлаарх дэлхий дахины сүүлийн үеийн мэдээлэл, судалгааг цаг алдалгүй авах.

🕯️ Хүний эрхийн асуудлаар нийтлэл бичих, активизм өрнүүлэх.

🕯️ Хүний эрхийн асуудлаар үндэсний, бүс нутгийн болон олон улсын түвшинд гарч манлайлах, мэтгэлцэх.

🕯️ Эмнестигийн аль нэг бүлэг, кампанит ажлын багт орж, үнэт зүйл нэгтэй найз нөхөд, хамт олонтой болох.

Утасны дугаар:
Нууц үг:
Нууц үг сануулах
Нэвтрэх