Монголын Эмнести Интернэшнлийн “Хүний эрхэд ээлтэй сургууль” хөтөлбөрийн сургуулиудын багш нарын дунд зохион байгуулсан “ХҮНИЙ ЭРХИЙГ НЭГЖ ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРТ НЭГТГЭХ НЬ” сэдэвт видео хичээл бэлтгэх уралдаан амжилттай боллоо.
НҮБ-ын Хүний Эрхийн Боловсролын Дэлхийн хөтөлбөрийн “БАГА ДУНД БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦООНД ХҮНИЙ ЭРХИЙН БОЛОВСРОЛЫГ НЭГТГЭХ” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ЕБС-ийн хичээлийг амьдрал, хэрэглээ, хүний эрхтэй холбон багш нарын арга зүйг дэмжих, суралцахуйн үйл явцад хүний эрхийн үзэл санааг нэгтгэх идэвх санаачлагыг өрнүүлэх нь уралдааны зорилго байв.
1. Дэлхий Хүний эрхийн боловсролыг ЕБС-ийн хичээлээр дамжуулан хүүхэд
багачуудад шинжлэх ухааны ойлголтуудтай холбон олгох
2. Багш, сурагчдад зориулсан хүний эрх, ёс зүйн боловсрол олгох видео хичээлийн
болон цахим сургалтын бааз үүсгэх
3. Дэлхий дахинаа тархаад байгаа Ковид 19 халдварын улмаас хөл хорио тогтоох
зайлшгүй шаардлага үүссэн, өвчлөлтэй холбоотой ялгаварлан гадуурхалт, хэт
үзэн ядах үзэл гаарч байгаа зэрэг нь хүний эрхийн соёлтой нийгмийг бүтээх, бий
болгох хэрэгцээг ойлгуулах нь уралдааны зорилт байсан.
Суралцахуйн бодит үр дүнг сайжруулах, багшийн ур чадварыг хөгжүүлэх, багшлахуйн арга туршлагыг нээлттэй солилцох, багшийн хичээлийн санг баяжуулах, сургуулиудыг хүний эрхэд ээлтэй сургуулийн арга туршлагаас суралцахад дэмжлэг болно.
Уралдаанд Хүний эрхэд ээлтэй сургууль хөтөлбөрт хамрагдсан Эрдэнэт хот, нийслэлийн
сургуулиудын багш нар түүх, нийгмийн ухаан, эрүүл мэнд, монгол хэл, математикийн хичээлээр хүний эрхийг тусгасан видео хичээл зааж ирүүлсэн.
Улаанбаатар Эмпати сургуулийн түүхийн багш Д.Мөнхцэцэг уралдааны тэргүүн байрыг, Орхон аймгийн 4 дүгээр сургуулийн багш Э.Энхчимэг дэд байрыг, Монгени цогцолбор сургуулийн багш Г.Байгалмаа гутгаар байрыг тус тус эзэлж, Өргөмжлөлийн эзэд болов.
Шалгарсан видео хичээлүүдийг нь Монголын Эмнести Интернэшнл бусдад тэргүүн туршлага болгох зорилгоор олон нийтэд youtube болон www.amnesty.mn, Монголын Эмнести Интернэшнл-Amnesty International Mongolia ФБ пэйж хуудсаар түгээж байна.