МОНГОЛЫН ЭМНЕСТИ ИНТЕРНЭШЛИЙН TOЙМ МЭДЭЭ

2015 оны 2-р улиралд олон чухал үйл явдал болж өнгөрлөө. Бүлгүүдийн уулзалт, XVIII Ерөнхий чуулган, Хүүхдийн эрхэд ээлтэй сургуулиудын үнэлгээний уулзалт, Сан арвижуулах туршлага солилцох уулзалт, Сайн дурын ажил ба манлайлал, Дижитал Кампанит Ажлын сургалт, Онлайн эрх чөлөөний олон улсын хурлын үеэр Эмнести Интернэшнлийн бүсийн шинжээчдийн айлчлал зэрэг олон үйл явдал болсон.

2-Р УЛИРАЛ

ЭРСДЭЛД БУЙ ХУВЬ ХҮМҮҮС

• Тайланд, Малайз, Индонезийн эрх баригчид олон улсын хүний эрхийн хуулийг үл хэрэгсэж, хүлээн авахаас татгалзсан тул 8000 орчим дүрвэгч, цагаачид Тайланд, Малайз, Индонезийн эрэг орчмын далайд усан онгоцтой хөвж, үхэх аюул нүүрлээд байгаа талаар Эмнести Интернэшнл мэдээлж  байсан билээ. Дэлгэрэнгүйг: http://www.amnesty.mn/mn/action/refugees-and-migrants-stranded-at-sea эндээс үзнэ үү.

• 5-р сарын 23-наас эхлэн  бүс нутгийн улс орнууд болох Тайланд, Малайз, Индонезийн  эрх баригчдаас Эмнести Интернэшнлээс далайд үлдсэн хүмүүсийг хайж, аврах ажиллагааг яаравчлан, эрхийг нь хамгаалахыг шаардан уриалсан цахим үйл ажиллагаанд Монголын Эмнести Интернэшнлийн гишүүд дэмжигчид, идэвхтнүүд  2500  орчим гарын үсэг цуглуулан цахимаар илгээгээд байна. 

ЭРҮҮДЭН ШҮҮХИЙГ ЗОГСООЁ

• 2015 оны 6-р сарын 26 –ны Эрүүдэн шүүхийн хохирогчдод туслах олон улсын өдрөөр 55 улс оронд Эмнести Интернэшнлийн гишүүд, дэмжигчид эрүүдэн шүүхийн хохирогчдод эв санааны нэгдлээ илэрхийлэн “ЭРҮҮДЭН ШҮҮХИЙН ЭСРЭГ ХАМТДАА ГҮЙЦГЭЭЕ” арга хэмжээ зохион байгууллаа. Уг марафонд ХЭҮК, Хүүхэд хүүхдийн төлөө ТББ, Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газар, Батлан хамгаалах Их Сургууль, Хууль сахиулах их сургууль, МЭИ-ийн гишүүд зэрэг 300 гаруй дэмжигчид 3.5 км гүйж, эв санааны нэгдлээ илэрхийллээ. Дэлгэрэнгүйг: http://amnesty.mn/mn/aim-news/news-20150626 хаягаар орж үзээрэй.


• Эрүүдэн шүүх гэмт хэргийг мөрдөн шалгах үүрэг бүхий хараат бус байгууллага байгуулах шаардлагатай юу? энэ талаар 6-р сарын 08-ны өдөр "Монгол ТВ" телевизийн "Нүүдэл Шийдэл" нэвтрүүлгээр хөндөн ярилцлаа. Дэлгэрэнгүйг: https://www.mongoltv.mn/show/65/ эднээс үзнэ үү. Нэвтрүүлгийн үеэр явуулсан санал асуулгад оролцогчдын 81.2% Эрүүдэн шүүх гэмт хэргийг мөрдөн шалгах үүрэг бүхий хараат бус байгууллага байгуулах шаардлагатай гэж үзсэн байна. Дэлгэрэнгүйг http://www.ikon.mn/n/hhn хаягаар орж үзнэ үү.

ЦААЗААР АВАХ ЯЛЫН ЭСРЭГ

ЦААЗААР АВАХ ЯЛ БА ГҮЙЦЭТГЭЛ-2014 ТАЙЛАН ГАРЛАА


Дэлхийн улс орнууд нийт 2466 цаазаар авах ял оногдуулсан нь 2013 оныхтой харьцуулахад өсчээ. Гэвч 20 жилийн өмнө буюу 1995 онд Эмнести Интернэшнлийн бүртгэснээр 42 улс цаазаар авах ял гүйцэтгэж байсан бол 2014 онд дэлхийн 22 улс (Хятад ороогүй) хамгийн багадаа 607 гүйцэтгэл явуулсан нь 2013 онд 778 байсантай харьцуулахад 20 орчим хувиар буурч, ерөнхийдөө дэлхийн улс орнууд цаазаар авах ялыг халах чиглэл баримталж байгааг харууллаа. Дэлгэрэнгүйг: http://www.amnesty.mn/mn/aim-news/tsaazaar-avakh-yal-ba-guitsetgel-2014 эндээс үзнэ үү.

 

• Индонезийн Ерөнхийлөгчөөс нэр бүхий хүмүүст оноосон цаазаар авах ялын гүйцэтгэлийг зогсоохыг уриалсан үйл ажиллагаа өрнүүлж 650 гаруй гарын үсэг цуглуулж илгээв.

 

 

ХҮНИЙ ЭРХИЙН БОЛОВСРОЛ

ШУА-ийн Философийн хүрээлэн, Монгол Улсын Их Сургуулийн Философи шашин судлалын тэнхим, Монголын Эмнести Интернэшнл байгууллага хамтран 6 дахь жилдээ философийн хичээл судалж буй нийт оюутан залуучуудын дунд Философийн улсын 6 дугаар олимпиадыг тавдугаар сарын 11-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Дэлгэрэнгүйг: http://www.num.edu.mn/getposts.htm?pid=26398 хаягаар орж үзнэ үү.

 

Хүний Эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн төрсөн өдрийг угтан 2015 оны 05-р сарын 23-ны өдөр Хүний эрхэд ээлтэй сургуулиудын дунд “ЗАГВАРЛАГ ИЛЭРХИЙЛЭЛ ЗАРЛАН СОНОРДУУЛАХ ХҮНИЙ ЭРХ” сэдэвт Футболкны өдөрлөг, спортын арга хэмжээ 24-р сургуулийн хөл бөмбөгийн ногоон талбайд боллоо. ХУД-ийн 118, БЗД-ийн 102, БГД-ийн 51, Хүрээ тулга, СБД-ийн Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургууль, Хобби, СХД-ийн 107-р сургуулийн 240 гаруй сурагч өөрсдийн урлан бүтээсэн Хүний эрхийн мессеж бүхий футболка өмсөж оролцов. Мөн орон нутгийн Хүний эрхэд ээлтэй сургуулиуд болох Дархан-Уул аймгийн Од цогцолбор, Дархан 19, Орхон аймгийн Баян Өндөр цогцолбор, Эрдэм ахлах сургууль, Багануур дүүргийн Боловсрол цогцолбор зэрэг сургуулиуд Футболканы өдрийг орон нутагтаа зохион байгууллаа. Арга хэмжээний фото зургуудыг https://www.facebook.com/media/set/?set=a.835794796497305.1073741890.163335090409949&type=3 хаягаар орж үзнэ үү.

 

 

ӨСӨЛТ, ХӨГЖИЛ
МЭИ-ийн XVIII Чуулган 6-р сарын 05-06-ны өдрүүдэд "Ариг Монгол Хаад" жуулчны баазад болж өнгөрлөө. Чуулганд хүндэт зочиноор Тайландын Эмнести Интернэшнлийн Удирдах Зөвлөлийн дарга Чамнан Чанрунг, МУ-ын ХЭҮК-ийн ахлах референт Ц.Адъяахишиг нар хүрэлцэн ирж "Хүний Эрхийн төлөв бидний нүдээр" сэдвээр мэдээлэл өгч, санал солилцлоо. Чуулганд 20 бүлгийн төлөөлөл 78 гишүүн мандатын эрхтэй оролцож Олон Улсын Зөвлөлийн хурлаар хэлэлцэх шийдвэрүүдэд МЭИ-ийн байр суурь, саналыг тодорхойлж, 2016-2019 оны нэн тэргүүнд анхаарч ажиллах үйл ажиллагааны стратегийн чиглэлд саналаа өгөхийн зэрэгцээ МЭИ-ийн дүрмийн өөрчлөлтийг хэлэлцэн, Удирдах Зөвлөл, Хяналтын Зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг сонгон батламжиллаа.

Гишүүдийн Улирлын уулзалт
4-р сарын 8-нд "Эмнестигийн хавар" гишүүдийн 1-р улирлын уулзалт Монгол Японы төвд, 2-р улирлын уулзалт 5-р сарын 28 буюу Эмнести Интернэшнлийн төрсөн өдрийг тохиолдуулан зохион байгуулагдлаа. 1-р улирлын уулзалтын үеэр ЭИ-ийн онцгой зочноор чөлөөт нийтлэлч Түмэн-Өлзий (Артанъяан), Дамакаяа бясалгалын багш Данчалэр Самаванга, Хуульчдын бүлгийн гишүүн Ц.Баттуяа нар уригдан Интернэт эрх чөлөө ба ёс зүй сэдвээр чөлөөт ярилцлага өрнүүллээ. Мөн бүлгүүд Олон Улсын хүний эрхийн стратегийн 3-р шатны хэлэлцүүлэгт оролцон саналаа өгсөн.

2-р улирлын уулзалт нь "Эмнести Интернэшнлийн төрсөн өдөрт дуу, бялуугаар бэлэг баръя" сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд гишүүд бүс нутгийн хямралд яаралтай хариу өгөх үйл ажиллагаанд нэгдэн цагаач, дүрвэгчдийн эрхийг хамгаалахыг уриалан өөрийн гараар бадамлянхуа цэцэг урлан дуу хоолойгоо хүргэж, сан арвижууллах үйл ажиллагаанд оролцлоо. Мөн бүлгүүд уулзалтаа хийж, Чуулганд оролцох төлөөлөгчдөө сонгон, МЭИ-ийн дүрэмд оруулах өөрчлөлтийн саналаа гаргасан юм.

Англи хэлний сургалт

МЭИ манлайлагч гишүүдийнхээ олон улсын түвшинд манлайлах чадварыг нь дэмжих зорилгоор англи хэлний дунд болон анхан шатны ярианы сургалтыг Монгол, Америк багш нартай хамтран явуулж төгсөгчдөд сертификат гардуулаа.

Бүлгийн үйл ажиллагаа
Завхан, Хөвсгөл, Архангай, Хэнтий бүлгүүд ХҮНИЙ ЭРХИЙГ БОГИНО ЦАМЦАН ДЭЭР УРИА ҮГ, УРАН БҮТЭЭЛЭЭР ДАМЖУУЛЖ ИЛЭРХИЙЛЭХ УРАЛДААН-ыг орон нутагтаа зохион байгууллаа.

Дэлгэрэнгүйг: https://www.facebook.com/AIMONGOLIA/videos/vb.163335090409949/841204712622980/?type=2&theater

Дархан, Багануур, Эрдэнэтийн бүлгүүд загварлаг илэрхийлэл зарлан сонордуулах хүний эрх футболкны уралдааныг орон нутгийнхаа хүний эрхэд ээлтэй сургуулиудтай хамтран зохион байгуулахын зэрэгцээ Эрсдэлд буй хувь хүмүүс кампанит ажлын хүрээнд цагаач дүрвэгчдийн эрхийг хамгаалах цахим үйл ажиллагаанд 1000 орчим гарын үсэг цуглуулав.

САН АРВИЖУУЛАЛТ
    Энэ оны 4-р сарын 25 болон 5-р сарын 12-нд Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсад газар хөдлөлтөд нэрвэгдсэн мянга мянган иргэнд Монголын Эмнести Интернэшнлийн УЗ-ийн гишүүн А.Отгончимэг, дэмжигч Э.Отгончулуун, Багш нарын бүлгийн гишүүн Н.Отгонжаргал нар бялуу хийж Гишүүдийн 2-р улирлын уулзалт болон ХVIII Чуулганы үеэр сан арвижуулалах үйл ажиллагааг өрнүүллээ. Нийт 261,000.00 төгрөгийн хандив цуглуулав. Үйл ажиллагааг дэмжин дуудлага худалдаагаар бялуу худалдан авсан бүх гишүүддээ талархал илэрхийлье.

Нийт орлого болох 261,000.00 төгрөгийг Эмнести Интернэшнл байгууллагын Олон Улсын зөвлөлийн хурлын үеэр Балба улсын ЭИ-ийн төлөөлөгч нарт гардуулж өгөх болно. ОУЗХ нь 8-р сарын 7-11-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Ирланд улсын нийслэл Дублин хотноо болно.

МУИС-ийн ХЗС-ийн нэг болон гуравдугаар курсын оюутнууд МЭИ-д сайн дураараа ажиллаж “Хүний эрхийн төлөө 100” төрөг хандивийн хайрцагийг олон нийтийн дунд аялуулан 200 мянга гаруй төгрөгийн сан арвижуулалт хийж хүний эрхэд хөрөнгө орууллаа.

Гишүүний татвараа төлж хүний эрхийн төлөө үйл ажиллагааг дэмжсэн бүх гишүүддээ талархал илэрхийлье.

Таны гишүүний татвар дэлхий дахинд хүний эрхийг хамгаалах, хүний эрхийн боловсролыг түгээхэд зориулагддаг.