МОНГОЛЫН ЭМНЕСТИ ИНТЕРНЭШЛИЙН МЭДЭЭ

2015 ОН ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛИЙН ГИШҮҮД ДЭМЖИГЧИД БИДНИЙ ЯВУУЛЖ БУЙ КАМПАНИТ АЖЛЫН ҮР НӨЛӨӨ, АМЖИЛТААР ЭХЭЛСЭН.

1-Р УЛИРАЛ

ЭРСДЭЛД БУЙ ХУВЬ ХҮМҮҮС
• 2015 оны 2-р сарын 25-ны өдөр Үндэсний төв номын сангийн уншигчдын танхимд зохион байгуулсан Дэлхийн хүний эрхийн төлөв байдлыг танилцуулах уулзалтаар боллоо.
• Дэлхийн 160 орны хүний эрхийн төлөв байдал, Бүс нутгийн тойм, Монгол улсын хүний эрхийн төлөв байдал, Сэтгүүлчдийн хамгаалал сэдвээр танилцуулга хийлээ.
• Монголын улсын хүний эрхийн
төлөв байдал, дэлхийн хүний эрхийн төлөв байдлын талаарх хэвлэлийн мэдээ, тоо баримтыг www.amnesty.mn сайтаар орж үзнэ үү.
• Мьянмар улс үймээнийг намжаахаар оролдсон тайван замаар тэмцэгч Доктор Тун Аунг суллажээ. Түүнд шашин хоорондын мөргөлдөөнийг зогсоохоор оролдсоных нь төлөө 2012 онд 17
жилийн хорих ял оногдуулж, хорьсон юм. Монголын Эмнести Интернэшнлийн гишүүд дэмжигчид, идэвхтнүүд 2013 оны 12-р сарын 10-ны өдөр явуулсан Эрхийнхээ төлөө бичицгээе аяны хүрээнд Доктор Тун Аунг суллуулах захидал уриалгад 4000 орчим гарын үсэг цуглуулж илгээж байсан.
ЭРҮҮДЭН ШҮҮХИЙГ ЗОГСООЁ
• 2014 оны 5-р сард Саудын Араб улс Либерал үзэлтнүүдийн цахим хуудсыг үүсгэснийх нь төлөө блогчин Райф Бадавид 10 жилийн хорих ял оноосон. Түүнийг 2015 оны 1-р сард 50 удаа ташуурдсан нь бие махбодын бусад ял шийтгэл нь эрүүдэн шүүх болон бусад зүй бус харьцааг хориглосон олон улсын хэм хэмжээг зөрчсөн байна. • Дэлхий даяарх Эмнести Интернэшнлийн 1 сая гаруй идэвхтнүүд Райф Бадавиг суллуулахыг Саудын Арабын эх баригчдаас шаардсан байна.
• Бүх төрлийн бие махбодийн ял шийтгэлийг эсэргүүцэж байгаа бол дараахь линкээр орж Райф Бадавид тусална уу. https://www.amnesty.org.uk/actions/uk-government-free-raif-badawi-blogger-saudi-arabia
ЦААЗААР АВАХ ЯЛЫН ЭСРЭГ
• Цаазаар авах ялын асуудлаар кино хэлэлцүүлэг явуулах тухай чадавх бэхжүүлэх сургалтыг гишүүд, идэвхтнүүдэд явууллаа.
• Индонезийн эрх баригчид хүний эрхийг нэн тэргүүнд тавих болно хэмээн албан ажлаа авахдаа хэлж
байсан ч Ерөнхийлөгч Ёоко Видодо үүрэгт ажлаа авснаас хойш Индонез улсад 6 хар тамхи тээвэрлэгчийг цаазалсан нь хүний эрхийн эсрэг чиглэсэн алхам боллоо.
• Монголын Эмнести Интернэшнлийн оюутан залуучуудын бүлгийн гишүүд,
дэмжигчид Индонезийн эрх баригчдыг цаазаар авахаа зогсоохыг уриалсан захидал уриалгад 600 орчим гарын үсэг цуглуулж илгээгээд байна.
ХҮНИЙГ ХҮНДЭЛ
"ГАЗАРТАЙ ХОЛБООТОЙ ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДЛУУД"ОНОЛ, ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО
Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан газар өмчлөх эрх нь иргэний үндсэн эрхийн нэг бөгөөд уг эрхийн мөн чанарыг ойлгох, хэрэгжүүлэх механизмыг тодорхой болгох нь Монгол улсын эрх зүйн зохицуулалтын тулгамдсан асуудал юм. Хурлаар газартай холбоотой үүсч буй бүх эрхийн асуудлыг онол, практикийн хувьд судлан уг эрхийн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлыг хөндлөө.
Дэлгэрэнгүйг http://amnesty.mn/mn/aim-news/news-20150408-gazartai-kholbootoi-khunii-erkh хаягаар орж үзнэ үү.
ӨСӨЛТ, ХӨГЖИЛ
ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ СОНГОЛОО
• Эмнести Интернэшнл байгууллагын Олон улсын зөвлөлийн 32 дахь удаагийн хурал 2015 оны 8 сарын 7-11-ний өдрүүдэд Ирландын Дублин хотноо болно.
• Энэ удаагийн хуралд МЭИ-ийг чөлөөт бүлгийн гишүүн, УЗ-ийн гишүүн Д.Оюунсүрэн, 25 хүртэлх насны залуу төлөөлөгчөөр Эмч нарын бүлгийн ахлагч С.Урангоо нар тус тус оролцоно.

• МЭИ манлайлагч гишүүдийнхээ олон улсын түвшинд манлайлах чадварыг нь дэмжих зорилгоор 2 сарын хугацаатай англи хэлний дунд шатны сургалтыг явуулж байна.

• МЭИ-ийн Удирдах Зөвлөл болон хяналтын зөвлөлийн хурал тус бүр нэг боллоо.
• Хурлаар 2015 оны үйл ажиллагааны болон санхүүгийн төлөвлөгөөг эцэслэн баталж, байгууллагын болон санхүүгийн үйл ажиллагаа дүрмийн дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт хийлээ.

  БҮЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
• Бүлгийн ахлагчдын уулзалт 2015 оны 1-р сарын 28-нд байранд болж, 15 бүлгийн ахлагч оролцлоо.
• Уулзалтаар 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөтэй танилцан, саналаа солилцлоо.
• МЭИ-ийн гишүүдийн идэвхжилт оролцоог түүнийг нэмэгдүүлэх арга замыг тодорхойлох онлайн судалгааг явууллаа. Дэлгэрэнгүйг www. amnesty.mn сайтаас үзнэ үү.
• Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг угтан Эмэгтэйчүүдийн бүлгээс дараах ажлуудыг зохион байгууллаа.
• Сонгино хайрхан дүүргийн 350 эмэгтэйд “Эмэгтэйчүүдийн эрх ба хөгжил сэдвээр мэдээлэл өгөх
• МУИС-ийн оюутнууд болон Нийгмийн халамжийн газрын ажилтнуудад Эмэгтэйчүүдийн эрхийн сэдэвт “Мона Лизагийн инээмсэглэл” киногоор хэлэлцүүлэг өрнүүлж, сан арвижуулах үйл ажиллагаа зохион байгууллаа.
• Гишүүдээ чадавхжуулахаар 8 давхаргатай “Жендэр бялуу” сургалт, өдөрлөгийг зохион байгууллаа.

• Эмнести Завхан бүлгээс орон нутагтаа Хүний эрхийн сургалт явууллаа. Дэлгэрэнгүйг https://www.facebook.com/AIMONGOLIA?fref=ts орж үзнэ үү.
• Хуульчдын бүлэг, Үйлдвэрчний Эвлэлийн бүлэг, Оюутны бүлэг, Сэтгүүлчдийн бүлэг, Эмч нарын бүлэг, бүлгийн уулзалтаар хийж гишүүдээ саналыг авч 2015 оны бүлгийн үйл ажиллагааны төлөвлөгөөгөө гарган ажиллаж байна.
     
САН АРВИЖУУЛАЛТ
     
“Чи өөрөө гэрэл”
• Чи өөрөө гэрэл дуу нь 2009 онд зохиогдсон ба дууны үг, аяыг дуучин Quiza өөрөө зохиож МЭИ-ийн Хүнийг Хүндэл кампанит ажилд зориулан гаргасан. Уг дуугаа 2009 онд Ази Номхон Далайн Бүсийн Залуучуудын уулзалтын үеэр дуулж Олон улсын залуучуудын сонсох дуртай дууны нэг болсон юм. Уг бүтээлийг хүний эрхийн бүхий л үйл ажиллагаанд ашиглах эрхийг дуучин Quiza 2015 онд МЭИ-д бүрэн шилжүүлсэн юм.

  Panic button
• ОУ төвөөс Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Skill Share
• ”Сан арвижуулах туршлага солилцох, төлөвлөгөө боловсруулах ажлын уулзалт” зохион байгуулж МОНЭС ТББ-тай туршлага солилцов.