ЗАЛУУЧУУДЫН БҮЛЭГ/КЛУБ БАЙГУУЛАХ НЬ

 

ЭИ байгууллагынхаа бүхий л түвшинд залуусыг нэгтгэж, орон нутгийн түүнчлэн дэлхий нийтийн түвшинд үйл ажиллагаа явуулахад нь дэмжлэг үзүүлэх, бүх нийтийн хүний эрхийн үнэ цэнийг хадгалахад залуусыг татан оролцуулж, хүний эрхийг хамгаалахад залуучуудыг оролцуулснаараа ЭИ хүний эрхийн үр нөлөөгөө нэмэгдүүлэх болно.

Найз нөхөд, хичээл сургууль, ажил төрөл, мэргэжлийн  худалдааны борлуулагчаас авахуулаад залуусын мөнгө, цаг, анхаарлыг татах зүйл мундахгүй.

Өнөөдөр Монгол Улсын нийт хүн амын 70 орчим хувийг залуучууд эзэлж байгаа бөгөөд тэднийг олон улсын болоод орон нутгийн хүрээнд хүний эрхийг хамгаалах ариун үйлст татан оролцуулахын тулд ЭИ ажилласаар ирсэн билээ.

Залуучууд гэдэг бүх зүйлд сэтгэлээсээ ханддаг тэр тусмаа хүний эрхийг хамгаалах үйлст онцгой хувь нэмрийг оруулж чадах нийгмийн томоохон хүчтэй бүлэг юм. Залуучуудын санаа бодол хүсэл сонирхолыг тусгаж чадаагүй аливаа нийгэм, байгууллага төгс ардчилсан байж чадахгүй. Тэр тусмаа манайх шиг залуучуудын орны хувьд залуучуудыг өөрсдийн үйл ажиллагаандаа  татан оролцуулж хамтран ажиллах нь бид бүхний ойрын болоод хэтийн төлөвлөгөөний чухал хэсэг юм.

МЭИ-ийн үндсэн нэгж нь бүлэг мөн. ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛ-ийн олон улсын ба үндэсний дүрэм, хөтөлбөр, үйл ажиллагааг хүлээн зөвшөөрч, мэргэжил, ашиг сонирхол, нас хүйс, нутаг дэвсгэрийн зарчмаар нэгдсэн 10-аас доошгүй гишүүнтэй хэсгийг бүлэг гэнэ.

2010 он гарсаар ЕБ-ийн 57-р сургууль дээр “ЭИ-57 клуб” байгуулагдаж, МЭИ-ийн Сурагчдын бүлэгт үйл ажиллагаа явуулахаар болллоо.

Та бүхэн өөрийн сургууль, ажил дээрээ Хүний эрхийн бүлэг, клубыг нээж, хүний эрхийн төлөө үйл ажиллагаа явуулж болох ба бидэнтэй www.amnesty.mn вэб хуудас, members@amnesty.mn цахим хаяг, 324705 утсаар холбогдож зөвлөгөө тусламж авч болно.

 

Цаазаар авах ял нь Онц ноцтой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохистой шийдэл биш гэдэгтэй та санал нийлэх үү?
Тийм
Үгүй
Магадгүй
Мэдэхгүй
result

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 243840 дахь зочин боллоо.