ЗАЛУУЧУУД ТУРШЛАГААСАА ХУВААЛЦАЖ БАЙНА

Монголын ЭИ-ийн Залуучуудын бүлгийн ахлагч М.Буянхишиг туршлагаасаа хуваалцаж байна. Тэрээр ийн өгүүлсэн юм.

Бид хүний эрхийн төлөө цаг зав оюун ухаанаа зориулж байгаа нь бусдын төлөөх үйлс мөнөөс гадна давхар өөрийнхөө төлөө хийж буй үйл юм. Хэрвээ зөвхөн өөрийнхөө төлөө амьдардаг  гэж боддог бол, хэн нэгний эрх зөрчигдөхийг хараад дуугүй өнгөрдөг бол, хүний эрхийг зөрчигчид давраад удахгүй гэрийн минь хаалгыг татах вий гэж эмээж явдаг  бол ямар нэг юм хийх хэрэгтэй. Хүний эрхийн төлөөх үйлсэд нэгдэж, эрүүл нийгмийг бүтээхийн төлөө тэмцэлд нэгэн бие болж явж байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг юм.

МЭИ-ийн залуучууд, сайн дурынхан “Хүний эрхийн парад” шоуг өнгөрөгч намар амжилттай зохион байгуулах үед бид “Зэвсэглэлийг хяная” кампанит ажлын хүрээнд шаараар танк бүлтээсэн. Хүний амь хөнөөдөг хүйтэн зэвсгийг тоглоомоор бүтээж басхүү хүмүүсээр эвдлүүлсэн нь зугаатай байсан бөгөөд тэдгээр хүмүүст галт зэвсэг бидэнд хэрэггүй гэдгийг бага боловч сануулсан. Ийнхүү зэвсэг бидэнд хэрэггүй гэсэн санаан дор олон олон хүмүүсийг нэгтгэж чадсан нь надад маш их урам зориг хайрлаж байсан.

Бидний хамтын ажиллагаа, хичээл зүтгэл, шинийг эрэлхийлэх хүсэл бидний ажлыг амжилтанд хүргэсэн. Би кампанит ажлын хүрээнд ямар зүйл хийвэл хүмүүсийн сэтгэлд нийцэх бол гэж удаан бодсоны эцэст шаараар танк бүтээх санаа төрсөн ба залуучууд маань ч дэмжиж сэтгэл гарган ажиллаж байсан. Энэ бол шинэлэг санаа байсан.

Урьд нь хүмүүс Монголд гудамжаар танк явахыг хараагүй болохоор хүйтэн зэвсгийн хөнөөл хол юм шиг санагддаг байх. Бид нар өөрсдийн бүтээсэн танкаараа хүмүүсийн анхаарлыг татаж, дэлхий дээр маш олон хүмүүс тэнэмэл суманд өртөн амь эрсдэн буйг сануулж, “Зэвсэглэлийг хяная” гэсэн уриан дороо нэгтгэж чадсандаа сэтгэл хангалуун байна.

Зэвсэглэлийг хянах өөр төрийн болон төрийн бус байгууллага байдаггүй болохоор энэ талаар урд өмнө хэн ч ярьдаггүй байлаа. Харин бидний парад болсны дараагаар энэ талаар сонин хэвлэлээр яригдах болсон. Ийм үр дүнд хүрсэндээ бид туйлаас бахархаж байна.

Цаазаар авах ял нь Онц ноцтой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохистой шийдэл биш гэдэгтэй та санал нийлэх үү?
Тийм
Үгүй
Магадгүй
Мэдэхгүй
result

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 243840 дахь зочин боллоо.