АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЗАЛУУЧУУДЫН СҮЛЖЭЭ

 

АНДБЗ-ын сүлжээ нь Австрали, Бангладеш, Камбож, Хятад, Гонконг, Энэтхэг, Индонез, Япон, Лаос, Малайз, Монгол, Мяньмар, Балба, Шинэ Зеланд, Пакистан, Филиппин, Сингапур, Өмнөд Солонгос, Тайвань, Тайланд зэрэг орны залуучууд болон дэлхийн өнцөг булан бүрийн залуучуудаас бүрдэнэ. Өөрчлөлт хийхийг хүсдэг Ази Номхон Далайн бүсэд амьдардаг хүн бүрийг холбож өгдөг.

Энэ сүлжээ нь нийгэмдээ өөрчлөлт хийхийг хүссэн хувь хүмүүст нээлттэй ба тулгамдаж байгаа асуудлаа шийдэж өөрчлөх бодол санаа нэгтэй хүмүүсийг холбож, үйл ажиллагаа өрнүүлэн өөрчлөх боломжийг нээх зорилготой юм.

Залуучуудын оролцоо, уулзалт, идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор бүс нутгийн хэмжээнд 50 залууг “Хүнийг хүндэл” кампанит ажлын элчээр өргөмжилсөн бөгөөд Монголын залуучуудыг төлөөлж МЭИ-ийн Урлагийн бүлгийн гишүүн дуучин Куйза, Оюутны бүлгийн ахлагч М.Буянхишиг нар сонгогдлоо. “Хүнийг хүндэл” кампанит ажил нь ЭИ-ийн хэрэгжүүлж буй шинэ хөтөлбөр ба Ази Номхон Далайн Залуучуудын Бүсийн ЭИ-ийн хүний эрхийн дэмжигчдэд том боломж ба 2011 онд болох ЭИ-ийн 50 жилийн ойд зориулан зохиож байгаа юм.

Энэ хөтөлбөрийн  хүрээнд дуучин Куйза “Чи өөрөө гэрэл” нэртэй дуугаа зохиож,  бүс нутгийн хэмжээнд олны хүртээл болгож,  оюутан Буянхишиг “Нэр төртэй амьдарцгаая” жүжигчилсэн тоглолтоор Хүнийг  хүндэл кампанит ажлынхаа гол санаа, зорилгыг дамжуулж байна.

 

Цаазаар авах ял нь Онц ноцтой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохистой шийдэл биш гэдэгтэй та санал нийлэх үү?
Тийм
Үгүй
Магадгүй
Мэдэхгүй
result

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 243840 дахь зочин боллоо.