ЗАХИДАЛ УРИАЛГА БИЧИХ АЯНД НЭГДЭЦГЭЭЕ

Монголын Эмнести Интернэшнл байгууллагаас 2011 оны 12-р сарын 10-ны өдрийг тохиолдуулан Нигериа, Хойд Солонгос, Йемен, Шри Ланка, ОХУ-д эрхэд зөрчигдсөн хувь хүмүүсийн төлөө гарын үсэг зуруулах кампанит ажил зохион байгууллаа.

 

Олон улсын хүний эрхийн өдрийн талаарх мэдээллийг хүргэх, захидал уриалгад гарын үсэг цуглуулах “Эрхийнхээ төлөө бичицгээе” аяныг Монголын Эмнести Интернэшнл байгууллагын гишүүд 12-р сарын 9-ны өдөр МУИС-ын ЭЗС, ОУХС, ЭМШУС, ШУТИС, Шихихутуг, ХААИС, Отгонтэнгэр зэрэг их дээд сургуулиуд, Монгол Энэтхэгийн сургууль, Хобби дунд сургууль дээр, 10-ны өдөр Хорооллын Номин их дэлгүүр, Sky худалдааны төв, Тэнгис кинотеатрт тус тус зохион байгуулж нийт 5000 гаруй гарын үсэг цуглууллаа. Мөн Монгол Улсын Их Хурлын гишүүдэд хандан амьд явах эрхийг баталгаажуулах Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын Нэмэлт 2-р Протоколд нэгдэн орохыг уриалсан захидалд нийт 800 гаруй гарын үсэг цуглууллаа.

 

 

Нигериа, Хойд Солонгос, Йемен, Шри Ланка, ОХУ-д эрхэд зөрчигдсөн хувь хүмүүсийн төлөө онлайнаар гарын үсэг цуглуулах кампанит ажилд нэгдэхийг хүсвэл та дараах хэргүүдтэй танилцан холбогдох линкээр орж гарын үсгээ зурна уу. 

Эхийн эндэгдэл ихсэж буй шалтгаан нь ядуурал гэдэгтэй та санал нийлж байна уу?
Тийм
Үгүй
Мэдэхгүй
Саналаа өгөх

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 272109 дахь зочин боллоо.