
Хойд Солонгосын улс төрийн хоригдлуудын Ёдок шоронд өнөөдөр ойролцоогоор 50,000 хүн хоригдож байна. Ёдок шорон нь бидэнд мэдэгдэж байгаа 6 улс төрийн шоронгийн нэг бөгөөд эдгээрт 200,000 улс төрийн хоригдол болон тэдний гэр бүлийнхэн ямар нэг шүүх хурал, ял шийтгэлгүйгээр эсвэл шударга бус шүүхийн дараа хоригдож байна. Энд хүүхэд хөгшидгүй бүгд эрүү шүүлтэнд өртдөг бөгөөд тэднийг маш хүнд нөхцөлд хүчээр ажиллуулдаг байна. Ажлын хүнд нөхцөл, хоолны дутагдал, байнгын дарамт, эрүүл мэндийн үйлчилгээний хүрэлцээгүй байдал, бохир заваан нөхцөлд амьдарч байгаа нь хоригдлуудын биенд тун сөргөөр нөлөөлж, байнгын өвчин дагуулдаг төдийгүй хоригдлууд хоригдож байх хугацаандаа юм уу шоронгоос гараад удалгүй нас барах нь элбэг байдаг.
Ёдокт цаазаар авах ялыг нээлттэй болон хаалттай хэлбэрээр гүйцэтгэдэг бөгөөд ихэвчлэн буудаж юм уу дүүжилдэг. Хоригдлууд мөн хорих ангийн дүрмийг зөрчвөл (хоол хулгайлах гэх мэт) цаазаар авахуулах эрсдэлтэй ажээ.
Гэмт хэрэгт сэжиглэгдсэн хүмүүсийн гэр бүлийг мөн Ёдок шоронд хорьдог. Нийгмийг айлгаж, дуугүй болгохын тулд тэдний гэр бүлийг нь “ хамсаатан болгон буруутгадаг” ажээ.
Та бүхэн Хойд Солонгосын эрх баригчдаас Ёдок болон бусад бүх улс төрийн хоригдлуудын шоронг хааж, тэнд хоригдож байгаа үзэл санааны хоригдлууд, тэдний гэр бүлийг яаралтай, нөхцөлгүйгээр суллахыг шаардаж захидал бичнэ үү. Мөн цаазаар авах ялыг гүйцэтгэх, албадан хөдөлмөр хийлгэх, эрүү шүүлт тулгахаа яаралтай зогсоохыг шаардан доорхи хаягаар орж захидал илгээгээрэй:
http://www.amnesty.org/en/appeals-for-action/north-korean-political-prison-camps