ИЕМЕН -ФАТИМА ХУССЕЙН БАДИ

Шударга бус шүүхээс цаазаар авах ял оноожээ

 

Фатима Хуссейн Вади болон түүний ах Абдулла нар нь Фатимагийн нөхрийг хөнөөсөн гэх хэргээр 2001 оны 2 сард цаазаар авах ял сонссон юм. Фатимаг өмгөөлөгчгүйгээр шөнө дунд бүтэн 5 цагийн турш цагдаа нар байцааж,  ах Абдулла нь Фатимаг хүчиндүүлэхээс аврахын тулд гэмт хэрэг хийсэн гэж мэдүүлсэн ажээ. 

Тэднийг шүүх үеэр Фатима болон Абдулла нарт өмгөөлөгч байгаагүй бөгөөд шүүх ажиллагааны үед тэднийг ярихыг хоригложээ. 

2003 оны 9 дүгээр сард Дээд Шүүх Фатимагийн ялыг 4 жил хорих ял болгон хөнгөвчилсөн боловч Ерөнхийлөгч Салех хэргийг дахин авч үзэн Дээд Шүүхийн шийдвэрийг цуцласан байна.

 

Абдуллаг 2005 онд цаазалсан ба Фатима удахгүй цаазлагдах эрсдэлд ороод байна. 

 

Тус улсын ерөнхийлөгчид хандан Фатима Хуссейн Вадид шударга бус шүүхээс оноосон цаазаар авах ялыг өөрчлөх, цаашид Йеменд цаазаар авах ялыг халахыг уриалан захидал бичнэүү  

 

 

 

Abd al-Rab Mansour al-Hadi

Vice President

Office of The President

Sana’a

Republic of Yemen

 

Fax: + 967 127 4147

 

Эв санааны нэгдлээ илэрхийлсэн ил захидлыг Фатима Хуссейн Вадийн өмгөөлөгчид араб хэлээр эсвэл өөрийн улсын хэлээр бичиж дараахь хаягаар илгээнэ үү: 

 

Mrs. Nasser

P.O. Box 16020

Hadda

Sana'a

Republic of Yemen

 

 

Эхийн эндэгдэл ихсэж буй шалтгаан нь ядуурал гэдэгтэй та санал нийлж байна уу?
Тийм
Үгүй
Мэдэхгүй
Саналаа өгөх

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 272094 дахь зочин боллоо.