ЭРХИЙНХЭЭ ТӨЛӨӨ БИЧИХ ӨДӨР - 2011

Захидал бичээд хэн нэгний амьдралыг өөрчлөх хүч танд бий. Та үзэл санааны хоригдлыг суллуулах, эрхээ хамгаалж тэмцсэнийхээ төлөө халдлагад өртөж байгааг төгсгөл болгох, шударга бус хуулийг өөрчлөхийг уриалж ерөнхийлөгчид, эсвэл цагдаагийн даргад захидал бичиж чадна.

 

Эмнести Интернэшнлийн 50 жилийн ойг тохиолдуулан дэлхийн 50 гаруй оронд мянга мянган хүмүүс 12 дугаар сарын 10-ны өдөр цугларан эрх нь зөрчигдсөн хувь хүмүүсийн төлөө үйл ажиллагаа өрнүүлж байна.  

 

Хүн бүр захидал бичиж ерөнхийлөгч, ерөнхий сайд, цагдаагийн даргад илгээснээр үр нөлөө авчирдаг. Үүний тод жишээ нь Уйгарын тэмцэгч эмэгтэй Ребия Кадир юм.

Тэрээр Хятад улсад 6 жил хоригдож, суллагдсаныхаа дараа Эмнести Интернэшнлд хандан:

 

“Эмнести Интернэшнл туслаагүй бол би өнөөдөр амьд байх байсан гэдэгтээ эргэлзэж байна. .......Эмнести Интернэшнлийн мянга мянган гишүүд дэмжигчид захидал бичсэнээр миний хоригдож буй нөхцөл байдал өөрчлөгдөж, би хүүхдүүдтэйгээ сард нэг удаа уулзаж, эмнэлгийн тусламж авч чадах болсон. Эмнести Интернэшнлийн тусламж дэмжлэг надад эрч хүчийг хайрласан”  хэмээн өгүүлсэн юм.  

Эхийн эндэгдэл ихсэж буй шалтгаан нь ядуурал гэдэгтэй та санал нийлж байна уу?
Тийм
Үгүй
Мэдэхгүй
Саналаа өгөх

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 272501 дахь зочин боллоо.