НИГЕРИА – ПОРТ ХАРКОРТ

Хотын “шинэчлэлт” нэрийн дор албадан нүүлгэж байна

 

2000 оноос хойш өнөөг хүртэл Нигерт нийт 2 сая хүнийг гэр орноос нь  хүчээр нүүлгэн шилжүүлээд байна. Энэхүү нүүлгэн шилжүүлэлт нь ихэвчлэн нийгмээс гадуурхагдсан хүмүүс эсвэл ядуусын хорооллынхоныг хамарч байгаа бөгөөд тэдний ихэнх нь олон жилийн турш ундны цэвэр ус, бохир ус зайлуулах систем, зохистой эрүүл мэндийн үйлчилгээ болон сургууль цэцэрлэг байхгүй газар амьдарч ирсэн билээ. 

 

Эрх баригчид хүний эрхийг хангахгүйгээр эргийн тосгодыг төлөвлөснийхөө дагуу нураасаар байх юм бол 200,000 хүн гэр орноосоо хүчээр хөөгдөн гарах юм. 

2009 оны 8 дугаар сарын 28-нд  Жеманзе боомтын тосгоныг нурааснаар хэдэн мянган хүнийг орон гэргүй болгожээ.  

 

2009 оны 10 дугаар сарын 12-нд Риверс мужийн Порт Харсорт дахь Бундугийн боомтод гэр орныг нь нураахыг эсэргүүцсэн тайван жагсаалын үеэр аюулгүйн хүчнийхэн 12 жагсагчийг бууджээ.  

 

Олон улсын хуулийн дагуу хүчээр нүүлгэн шилжүүлэх нь хууль бус үйлдэл юм. 

Нигерийн засгийн газар зохистой орон байраар хангагдах эрхийг хүндэтгэх ёстой бөгөөд нэрвэгдсэн бүлэг хүмүүсийн гэр орныг дахин сэргээн засварлах төлөвлөгөө зохиох асуудлаар тэдэнтэй зөвлөлдөх хэрэгтэй.

 

Та бүхэн Нигерийн Ерөнхийлөгчид хандан 200,000 хүн орон гэргүй болох эрсдэлтэй байгаад санаа зовинож буйгаа илэрхийлэн захидал бичнэ үү. Түүнчлэн Ерөнхийлөгчийг зохистой орон байраар хангах үндэсний бодлого гарган хэрэгжүүлэх, тэр хүртлээ Нигерт хүчээр нүүлгэн шилжүүлэхийг түр зогсоохыг уриалан захидал бичнэ үү. 

 

His Excellency Goodluck Jonathan

President of the Republic of Nigeria

Office of the President

Nigerian Presidential Complex

Aso Rock Presidential Villa

Abuja

Federal Capital Territory

Nigeria

Эхийн эндэгдэл ихсэж буй шалтгаан нь ядуурал гэдэгтэй та санал нийлж байна уу?
Тийм
Үгүй
Мэдэхгүй
Саналаа өгөх

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 272330 дахь зочин боллоо.