САЙН ДУРЫНХАН БА АЖЛЫН САНАЛ

Монголын Эмнести Интернэшнлийн Сайн дурынхан нь хүний эрхийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, хүний эрхийн боловсрол олгох их үйлсэд сургалт сурталчилгаа, кампанит ажил зохион байгуулах, холбогдох мэдээллийг орчуулах, түүнийг түгээх, тараах материал бэлдэх, гишүүд дэмжигчидтэй харилцах зэргээр өөрийн үнэт цагаа харамгүй зарцуулж, дундаршгүй мэдлэг чадвараа үнэ хөлсгүйгээр зориулдаг гишүүд, дэмжигч, хүний эрхийн идэвхитнүүд юм.

2011 онд Монголын Эмнести Интернэшнл байгууллагад гадаадын 2, Монголын 30 гаруй сайн дурын ажилтан урт болон богино хугацаагаар ажиллалаа.

2011 онд доорхи чиглэлээр өөрийн мэдлэг, туршлага, цаг заваа хандивлан сайн дураар ажиллах хүсэлтэй байгаа бидэнтэй холбоо барина уу. Үүнд

  1. Хүний эрхийн боловсрол
  2. Хүнийг хүндэл- эдийн засаг нийгэм соёлын эрхийг хамгаалах
  3. Цаазаар авах ял ба эрүүдэн шүүхийн эсрэг
  4. Залуучууд

Дадлага хийх

Гадаадын болон Монгол Улсын Их, Дээд сургуулиудын төгсөх ангийн оюутнууд мэргэжлийн дадлага ажлыг хийдэг.

Монголын Эмнести Интернэшнлд дадлага хийснээрээ ярианы болон бичгийн Англи хэлээ сайжруулах, компьютерийн хэрэглээний программууд дээр  ажиллаж сурах, хүмүүстэй харилцаж сурах, ажлыг төлөвлөх, үнэлэх арга барилд суралцдаг.

Тэд байгууллагын зорилго үйл ажиллагаатай танилцах, зохион байгуулж буй үйл ажиллагаануудад хамтран оролцох мөн кампанит ажлуудыг зохион явуулахад идэвхитэй оролцдог.

Цаазаар авах ял нь Онц ноцтой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохистой шийдэл биш гэдэгтэй та санал нийлэх үү?
Тийм
Үгүй
Магадгүй
Мэдэхгүй
result

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 243840 дахь зочин боллоо.