ӨӨРЧЛӨГДӨЖ БУЙ ДЭЛХИЙ ЕРТӨНЦ БА ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛ ДЭХ ӨӨРЧЛӨЛТ

ОУНБДНГ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Салил Шитти

Эрхэм гишүүд, хамтрагч байгууллага, харилцагч нарт ЭИ байгууллагад хийж буй шинэчлэлийг танилцуулах нь

Өнөөдөр Эмнести Интернэшнл байгууллага Лондон дахь Олон улсын нарийн бичгийн дарга нарын газартаа хийх томоохон өөрчлөлтийн талаар олон нийтэд танилцууллаа. Хийгдэх гэж буй өөрчлөлт нь Африк тивд Дакар, Найроби, Йохансбургт шинээр гурван төв, одоогийн Хонгконгод байгаа бүсийн төвөө өргөжүүлэх юм.

Энэ бол 50 жилийн түүхэндээ хийж буй анхны томоохон өөрчлөлт бөгөөд Эмнести Интернэшнлийг Лондонд төвтэй байгууллага биш, хаана хүний эрх зөрчигдөж байна түүнд нь ойрхон байж ажиллах байгууллага болгон зохион байгуулна.

Дэлхийн хүчний тэнцвэр умардаас шилжиж байгаа энэ хандлагыг ажилдаа тусгаж өөрчлөх нь чухал. Эмнести Интернэшнл дэлхийн өмнөд хэсэгт кампанит ажил явуулах аргаа өөрчлөн хүний эрхийг хамгаалагч нартай мөр зэрэгцэн зогсох болно. Эмнести Интернэшнл дэх нүүдэл нь ерөнхийдөө судлаач, кампанит ажлын зохицуулагч, хэвлэлийн ажилтнууд болон бусад ажилтнуудаа Африк, Ази тив дэх бүс нутгийн төвүүддээ байршуулж эхлээд байна.

Дэлхий даяархи хөдөлгөөний Олон улсын зөвлөлийн хурлын шийдвэрийн дагуу хийж эхэлсэн. Энэ өөрчлөлтөөр бид 101 ажлын байрыг Африк, Азиийн бүс нутагт байрлах 4 бүсийн төв рүү шилжүүлнэ. Мөн Лондон дахь төвдөө 30 гаруй ажлын байрыг өөр хэлтэс, тасаг руу шилжүүлэх, ажил үүргийг нь шинэчлэн зохион байгуулах, шилжих боломжгүй бол цомхотгох талаар ярилцаж, ажилтнуудтайгаа зөвлөлдөж байна.

Бид аль болох олон ажлын байрыг бүс нутгууд руу шилжүүлэн, ажиллах таатай нөхцөлөөр хангах, шаардлагатай бол шинээр ажилтнууд авах ажлыг 2 жилийн хугацаанд хийхээр төлөвлөж байна.

Гэвч одоо ажиллаж буй мэргэжилтнүүд бүс нутгийн ажлын байранд шилжин очих боломжгүй байгаагаас чадварлаг, мэргэшсэн ажилтнаа алдаж байгаа нь бидэнд харамсалтай хэдий ч бид энэ өөрчлөлтийг хийснээр Эмнести Интернэшнл үр нөлөөгөө хэрэгтэй газарт нь, хүмүүст илүү хүргэж чадах болно.

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 596841 дахь зочин боллоо.