Та гомдлоо манай шуудангийн хаягаар (“Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу - 44, ШХ-48”) эсвэл aimncc@magicnet.mn гэсэн имэйл хаягаар илгээж болно.
Бид таны гомдлыг шийдвэрлэх талаар хичээн ажиллах болно. (гаргасан гомдолд 2 долоо хоногийн дотор, гомдол гаргасан асуудалд шийдвэр гаргахад ажлын 30 хоногийн дотор хариу өгөхийг эрмэлзэх болно)
Хэрэв дээр дурдсан хугацаанд гомдол гаргагчид тодорхой хариу өгөх боломжгүй бол гомдол гаргагчид энэ талаар мэдээлэх болно.
Гэхдээ энэхүү процесс нь хүний эрхийн асуудлаар тухайн орон нутгийн бүлгүүд, гишүүд, сайн дурынхан, гүйцэтгэх товчооны ажилтнуудад хандаж болох механизмыг үгүйсгэж буй хэрэг биш юм.