МОНГОЛЫН ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛИЙН ТҮҮХЭН ОН ДАРААЛАЛ

Монголын Эмнести Интернэшнлийн түүхэн он дараалал

1994-1995 он

  • Лондон дахь ОУНБДНГ, Америкийн ЭИ-ээс төлөлөгчид Монгнолд ирж хүний эрхийн сургалт явуулахын сацуу, хүний эрхийн зүтгэлтнүүдтэй уулзаж анхны албан бус бүлэг байгуулагдав. 
  • Оюутан залуу, Багш, хуульч гээд нийгмийн идэвхитэй гишүүд нэгдэж эхлэв

1996-1997 он

  • Оюутан залуус, Багш нар, Хуульчдын бүлэг нэгдэж  Эмнести Интернэшнлийн Монголын Үндэсний Зохицуулах хороо байгуулагдан албан ёсоор бүртгүүлэв. 
  • Өвөр монгол иргэд, Улс төрийн хэрэгт хэлмэгсдийн, Орчуулагч, Христэд итгэгчид, Сэлэнгэ, Багануурын бүлэг гэх мэтээр гишүүд, бүлгийн тоо өргөжин тэлэв.
  • Цаазаар авах ялыг халуулах, дүрвэгсдийн эрхийг хамгаалах, үзэл санааны хоригдлыг суллуулах, Оюутан залууст хүний эрхийн мэдлэг олгох  ажлуудыг өргөнөөр зохион байгуулж байв.
  • Байнгын ажиллагаатай Олон Улсын Эрүүгийн Шүүх, Үндэсний хүний эрхийн байгууллага байгуулахыг дэмжин,  кампанит ажилаа эхлүүлэв

1998-2000 он

  • ХЭТТ батлагдсаны 50 жилийн ойг өргөн хүрээнд тэмдэглэж радио телевизээр хүний эрхийн сургалтуудыг орон даяар явуулав
  • Дэлхийн том ном аянд оролцож Монгол улсын ерөнхийлөгч Н.Багабанди, Ерөнхий сайд Ц.Элбэгдорж болон цагдаа, цэрэг, оюутан залуус, багш, хөдөө орон нутаг дахь малчид, иргэд гээд  200,000 гаруй хүмүүсийн  хүний эрхийг хамгаалахад хувь нэмрээ оруулна гэсэн амлалтыг авав.
  • Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц-д Монгол улсыг нэгдэж оруулах, эрүүдэн шүүхтэй тэмцэх кампанит ажлаа эхлүүлэв. 

2001-2004 он

  • Олон улсын эрүүгийн шүүх байгуулагдсан бөгөөд Монгол улс Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд нэгдэж орсон 60 дахь улс болов.
  • Үндэсний хүний эрхийн байгууллага болох Хүний эрхийн үндэсний комисс байгуулагдав. Монголын Эмнести Интернэшнл комиссын дэргэдэх албан бус зөвлөлийн гишүүн болов.
  • Монгол улс Эрүүдэн Шүүхийн Эсрэг Конвенц-д нэгдэн орсноор эрүүдэн шүүх явдлыг гэмт хэрэг гэж үзэн хууль сахиулах байгууллагын ажилтнуудад зориулсан сургалт өргөн хүрээнд зохион байгуулагдав. 
  • Хүний эрхийн боловсрол ерөнхий боловсролын сургуулиудад төдийгүй их дээд сургуулиудын хичээлийн хөтөлбөрт оруулах их аян өрнөв.
  • Эмэгтэйчүүдийг хүчирхийлэхийн эсрэг кампанит ажлыг эхлүүлэв.  

2004-2008 он

  • Парламент, Дархан, Эрдэнэт, Эмч, Эмэгтэйчүүд, Эрэгтэйчүүд, Чөлөөт гэх мэтээр гишүүд бүлгийн тоо өргөжин 1000 гаруй гишүүнтэй байгууллага болон өргөжив.
  • Жендэрийн тэгш эрх, гэр бүлийн хүчирхийлэхийн эсрэг олон нийтийг гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулж, холбогдох хууль тогтоомжийг бий болгох, санал зөвлөмжөө өгөхөд дотоодын төрийн болон ТББ-ууд, идэвхитэн тэмцэгч нартай хамтран ажиллав
  • Хүч ба галт зэвсэг хэрэглэх цагдаагийн үйл ажиллагааны гарын авлага, Эрүүдэн шүүхтэй тэмцэх нь, Эрүүдэн шүүхтэй тэмцэх аргачилал, Хүний эрхийн боловсрол олгох багш ном товхимлуудыг гаргаж, сургалт явуулан хүний эрхийн боловсрол олгох албан бус тогтолцоог хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулав
  • ХЭТТ-ын 60 жилийн ойг тэмдэглэх их аяныг өрнүүлж Дэлхийн иргэний паспортыг гаргав
  • Хүний эрхийг хамгаалах үйлсэд залуусыг татан оролцуулах Залуучуудын стратегийг боловсруулан гаргаж, Эрхийнхээ төлөө шуугицгаая задгай тоглолтыг жил бүр зохион явуулдаг болов. Энэ ажиллагааг дэмжсэн залуучууд Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе аян өрнүүлж задгай тоглолт “Эрх чөлөөний парад” болгон өргөжөв.
  • Монголын Эмнести Интернэшнл бүтцийн эрхээ албан ёсоор баталгаажуулав.
  •  ОУНБДНГ-ын хүний эрхийн шинжээч Монгол улсад анх удаагаа айлчлав. 

2009-2010 он

  • The Wire сонин бичиг 2 сар тутмын сэтгүүл болов. Сэтгүүлд Livewire блог нэмж орсноор уншигч нар цахим үйл ажиллагаанд ч оролцох боломж нээгдэв.
  • Монгол улсыг Эрүүдэн Шүүхийн Эсрэг Нэмэлт Протокол-д нэгдэн оруулах, эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үр дүнтэй механизм байгуулах талаар аян өрнүүлэн ажиллаж байна.
  • Эдийн засаг нийгэм соёлын эрхийг хамгаалах “Хүнийг хүндэл”  кампанит ажлаа эхлүүлэв.
  • ОУНБДНГ -ын хүний эрхийн шинжээч нар  Монгол улсад 2 дахь удаагаа айлчлан Монгол улсын ерөнхийлөгч болон холбогдох албан тушаалтан, Дэнжийн 1000 дахь Албадан саатуулах төв болон Цагдан хорих төвөөр айлчлав. “Бид эндээс хаачих вэ” Монгол улсад  2008 оны 7 дугаар сарын 1-нд болсон үйл явдлын сургамж нэртэй тайлан хэвлэгдэж, дэлхий дахинд цацагдав.
  • Хорих байгууллагад мониторинг хийх чиглэлээр 15 гаруй ТББ-ын чадавхийг сайжруулах 5 хорин анги дээр мониторинг хийв.
  • Монголын улсын ерөнхийлөгч цаазаар авах ялыг түдгэлзүүлэх уриалга гаргаж, бүрэн эрхийнхээ хүрээнд цаазаар авах ялтай хоригдлуудад уучлалт үзүүлэхээ амлалаа.

2011-2012 он

  • ИБУТЭ-ийн 2-р Нэмэлт Протоколд нэгдэн орох асуудал УИХ-ын хаврын чуулганд өргөн баригдаж, Аюулгүй байдал, Гадаад бодлогын Байнгийн Хорооны хуралдаанаар 100%-ийн саналаар дэмжигдэв.
  • Эрүүдэн шүүхийн хохирогсдод туслах ОУ-ын өдөрт Францын элчин сайд, НҮБ-ын суурин төлөөлөгчийн төлөөлөгч, УЕПДМБА, ШШГЕГ, ХЭ ̄К, шашны төлөөлөл зэрэг гол зорилтот бүлгүүд хүрэлцэн ирж, ЭШЭКНП-д нэгдэн орохыг дэмжиж байгаагаа илэрхийлэв.
  • Залуучууд “ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ НЬ” хүний эрхийг заах сургалтын гарын авлагатай болов.
  • Хүний эрхийн сургагч Багш нарт кридет цаг олгогдов.
  • Хүний эрхэд ээлтэй сургууль төсөлд Дархан Уул аймгийн Од цогцолбор, Эрдэнэтийн Баян Өндөр Цогцолбор, Дарханы 19-р сургууль нэгдэв.
  • ХЭБ-ын сургалтанд хамрагдсан Архангай аймгийн малчид, Цэнхэр сумын багийн засаг дарга, тамгийн газрын ажилтнууд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ хамгаалах хамгаалах үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж, тодорхой амжилтанд хүрэв.

2013-2014 он

  • Монгол улс Эдийн засаг, нийгэм соёлын эрхийн тухай конвенцийн Нэмэлт протоколд нэмж оров.
  • Охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхийг хамгаалах Миний бие Минийэрх” аянаа эхлүүлэв.
  • НҮБ-ынЕрөнхий ассамблейгаар “Зэвсэгийн худалдааны талаарх гэрээ” батлагдаж, Монгол улс гарын үсэг зурав.
  • Шударгаар шүүлгэх эрх гарын авлагыг хэвлэн гаргаж, өргөнөөр түгээв. Эмнести Интернэшнлийн олон улсын төвөөс Монгол улсыг шударгаар шүүхийг уриалсан мэдэгдэл гаргав.
  • Хоригдогсдын эрхийг хангахад чиглэсэн цагдан хорих, хорих ял эдлүүлэх ажиллагааны стандартад санал зөвлөмж хүргүүлэв.
  • “Хүний эрх боловсролын тогтолцоонд” онол практикийн бага хурлыг ХЭҮК, МУИС-ийн ХЗС, НБГ-тай хамтран зохион байгуулав.
  • Монгол улс “Хүчээр сураггүй алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай олон улсын конвенц”-д нэгдэв.
  • Хүний эрхэд ээлтэй сургуулиудад олон улын төвөөс үнэлгээ хийв.
  • Хүнийэрхийнсургагч багшбэлтгэхаян өрнүүлж 600 гаруйоюутанзалуу, багш, цагдаагийналбахаагчдыгбэлтгэв.
  • “Эрүүдэн шүүхийн хяналт ба Монгол улс, “Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн хэрэгжилт Монгол улсад” зэрэг олон улсын семинар, хэлэлцүүлгийг тус тус зохион байгуулав.
  • Монгол улс эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний механзм бий болгох Эрүүдэн Шүүхийн Эсрэг Конвенцийн Нэмэлт Протоколд гарын үсэг зурж, соёрхон батлав.
  • Газар чөлөөлөхтэй холбоотой асуудалд анхаарал хандуулж, хуулийн төслүүдэд холбогдох санал зөвлөмжийг хүргүүлэв. “Үүргээмэд” гарын авлагыг төрийн албан хаагчдад, “энэ бол таны гэр орон, орон байртай байх таны эрх” хяналтын хуудсыг 5000 хувь хэвлэж, тараав.

2015 он

  • Эмнести Интернэшнлийн Эрхийнхээ төлөө бичицгээе кампанит ажил АНУ-д 44 жил хоригдсон Алберт Вүдфоксыг суллаж, Буркина Фасогийн Хууль зүй, хүний эрхийн сайд нь охидыг эрт гэрлүүлэхэд хүргэж байгаа хууль, хүчээр гэрлүүлэхийн эсрэг хуулийг шинэчлэх ажлаа эхлүүлэхэд, Мексикт холбооны засгийн газар эрүүдэн шүүсэн гомдлыг мөрдөн шалгах ажиллагааг сайжруулах арга хэмжээ авч, Мьянмарт үзэл санааны хоригдлуудыг суллуулахад хувь нэмэр оруулж чадлаа. Мөн Узбекистаны эрх баригч нарт дэлхий нийт ажигласаар байгааг сануулж, Иранд Самен Насимыг дүүжлүүрээс суллав.
  • Эмнести Интернэшнлийн 2016-2019 оны нэн тэргүүнд анхаарч ажиллах стратеги батлагдлаа.
  • Ядуурал, эдийн засаг нийгэм соёлын эрх, үүн дотор бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийг хамгаалах, чанартай боловсрол, газрын асуудлаар 6090 хүнд мэдлэг, мэдээлэл түгээж, тэдний дуу хоолойг эрх баригчдад хүргэхэд дэмжлэг үзүүлж, чадавхижуулав.
  • 300 гаруй бизнесмэнд хүний эрх нь хаа хол тэнгэрийн зүйл биш, бизнесийн өдөр тутмын үйл ажиллагаанд байдаг зүйл, хэрвээ буруу арга барил, хандлагаар ажиллавал тэр нь яваандаа хүний эрхийн зөрчилд болдгийг ойлгуулж, хандлагаа өөрчлөх, хариуцлагатай болоход нь дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ корпорацийн нийгмийн хариуцлагыг олон улсын түвшинд шаардахад хувь нэмрээ оруулав. Газартай холбоотой гарч буй хүний эрхийн тулгамдсан асуудлуудад эрх баригчид болоод эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн идэвхитнүүдийн анхаарлыг хандуулав.
  • Хүний эрхийн боловсролыг цахим хэлбэрээр олгох, олон хүнд хүргэх ажлыг эхлэж, гишүүд, хүний эрхийн сургагч багш нараа чадавхижуулав.
  • Эрхээ мэдье мэтгэлцээн жил бүр зохиогддог уламжлалт ажил болсноос гадна улсын хэмжээнд зохиогдож, 340 баг оролцон хүрээгээ тэллээ.
  • Хүний эрхэд ээлтэй сургууль болох нь гарын авлагыг хот, хөдөөгийн сургуулиудад тарааж, багш сурагчдыг чадавхижуулахын зэрэгцээ, Монголын улсын ололт амжилт, туршлагыг бусад улс оронд түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулав.
  • Завхан аймгийн малчид болон иргэний нийгмийн төлөөлөл 40 хүн эрхээ хамгаалж, үйл ажиллагаа өрнүүлэх чадавхитай боллоо.
  • Хүний эрхийн боловсролыг цахим хэлбэрээр олгох, “Философи хүний эрхийн уулзварт” олимпиад, “Эрхүүлэйгийн айлчлал” зэрэг олон талт хэлбэрээр 50 гаруй байгууллагатай хамтран ажиллав.
  • Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12-р сарын 3-ны өдөр ”Шинэ эрүүгийн хууль”-ийг соёрхон баталж, цаазаар авах ялыг бүрэн халлаа.
  • Цаазаар авах ялыг халах дэлхийн чиг хандлагыг 1000 гаруй хүмүүст хүргэж, мэдээ мэдээллийг өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан 10000 орчим хүмүүст түгээв.
  • Монгол улс эрүүдэн шүүх гэмт хэргийг Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн заалттай нийцүүлэн тодорхойлсон “Шинэ эрүүгийн хууль”-ийг баталлаа.
  • Убекистан, Филиппин улсын эрх баригч нарт хандан эрүүдэн шүүхийг таслан зогсоох, эрүүдэн шүүгдсэн өргөдөл гомдлыг хараат бусаар мөрдөн шалгахыг шаардаж 1200 гарын үсэг бүхий захидлыг илгээлээ.
  • Эрүүдэн шүүхийн хохирогчдод туслах олон улсын өдрөөр “Эрүүдэн шүүхийн эсрэг хамтдаа гүйцгээе” дэлхий нийтийн арга хэмжээг дэмжин оюутан залуус, хүний эрхийг хамгаалагч 300 гаруй идэвхтнүүд нийтдээ 1050 км-ээр дэлхийг тойроход хувь нэмрээ орууллаа.
  • Эрүүдэн шүүлтээс ангид байх, шударгаар шүүлгэх эрхийн гарын авлага, ном товхимолыг түгээх, хэлэлцүүлэг өрнүүлэх замаар иргэдийг эрхээ хамгаалахад чадавхижуулав.
  • Эмнести Интернэшнлийн тайлан, тоо баримтын талаарх мэдээ мэдээллийг телевиз, өдөр тутмын сонин, вэб сайтууд, FM радио зэрэг 10 гаруй хэвлэл мэдээллийн сувгаар дамжуулан наад зах нь 100 000 орчим хүнд хүргэв.
  • Эрхийнхээ төлөө бичицгээе үйл ажиллагааны хүрээнд нийтдээ 27000 гаруй гарын үсэг бүхий захидлууд илгээлээ.

Гэрэл гэгээтэй он жилүүд ба алсын ирээдүй

ОУНБДНГ-ын ажилтан асан Хелена Ханы дуртдатгалаас  

Монголын Эмнести Интернэшнлийн түүх бол миний ярих дуртай сэдвүүдийн нэг билээ. Гэхдээ хаанаас нь эхлэх билээ?

Монголын Эмнести Интернэшнлийн тухайд, миний хувьд хамтран ажиллаж байхад минь тохиолдсон олон зүйлс, тухайлбал хэрхэн амжилттай ажиллаж байсан, ямар саад тотгорыг туулж байсан зэрэг олон зүйлсийг ярих хэрэгтэй болох билээ.

1992 онд би анх удаа Монгол оронд хөл тавьсан юм. Тэнд хүний эрхийн салбарт ажиллаж, энэхүү үйл хэргийн төлөө явдаг олон байгууллага, хувь хүмүүстэй уулзсан юм. Аялал эхлэхээс өмнө би бэлтгэлийнхээ явцад аялал ямар болох талаар аль хэдийнэ мэдэж сэтгэл хөдөлсөн байж билээ. Миний хамт АНУ-ын Эмнести Интернэшнлийн гүйцэтгэх захирал ноён Курт Герин явсан бөгөөд ажлын арвин баян туршлагатай, ухаалаг тэр хүн ихээхэн тусалж байв. Бид Монгол улсад ирснээр хүний эрхийн нэрт зүтгэлтэн Н.Цэвэгмид нарын хүний эрхийн төлөө ажиллаж, зүтгэдэг 90 гаруй хүмүүстэй уулзсан юм.

Ноён Цэвэгмид тэр үед Монголын хүний эрхийн байгууллагын тэргүүн байв. Тус байгууллагын гишүүд хуучин Орос улсын дэглэмийн дор улс төрийн үзэл санааны улмаас хоригдож байсан хүмүүсээс бүрдэж байлаа. Тэдгээр хүмүүст тулгарч байсан бэрхшээлүүдийг сонсоод  шууд яаж, хэрхэн Эмнести Интернэшнл хүний эрхийн нөхцөл байдлыг өөрчлөхөд туслаж болох талаар бид ярилцсан юм. 

Радиогоор мэдээлэл сурталчилгаа явуулсны дараа мэргэжлийн залуу хүмүүс  болон оюутнууд ихээр нэмэгдлээ. Бид удалгүй Эмнести Интернэшнлд Залуучууд, Эмэгтэйчүүд, Багш нар, Хуульчдын бүлгийг байгуулав. Ноён Цэвэгмид  Эмнести Интернэшлийн анхны дарга болсон бөгөөд 1994 он гэхэд чадварлаг залуу улс төрч, бизнес эрхлэгч Л.Болд Монголын Эмнести Интернэшнлийг тэргүүлэх болсон байна. Ноён Болдын хувьд тэрээр оюутан байх цагийн идэвхтэн байжээ. Түүнийг дэмждэг олон хүмүүсийн хамтаар Монголын Эмнести Интернэшнл өсч хөгжиж, нэлээд амжилтанд хүрчээ. Гэвч тэрээр удалгүй улс төрийн зам мөрөө дагаж Парламентийн гишүүн болсон юм. Хэдий тийм боловч тэрээр шилжилтийн үеийг хянамгай ажиглаж, Эмнести Интернэшнлийн Монголын Үндэсний Зохицуулах Хороонд зөвлөх хийхийг зөвшөөрсөн юм. Харамсалтай нь дараагийн жилүүдэд дотоодын зөрчлөөс үүдэж байгууллагад хямрал үүсэн, үйл ажиллагаа суларсан билээ.

ТББ-ууд болон оюутны  хөдөлгөөний идэвхтэн М.Гэрэлзул богино боловч тодорхой хугацаанд Эмнести Интернэшнлийг тэргүүлж байсан анхны эмэгтэй дарга болов. Тэрээр Английн сайн дурын байгууллагаас ажилтан авч ажиллуулсан нь байгууллагын хувьд амжилт олох томоохон алхам байлаа. Анхны сайн дурын ажилтан нь хатагтай Белинда Райн байсан бөгөөд тэрээр хүний эрхийн боловсролын төслүүд, удирдлагын ажилд ихээхэн тусалж бас хэлний багшийн ажлыг гүйцэтгэж байв. Тус секцийн хувьд Белиндагийн оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй билээ. Харамсалтай нь тэрээр 2008 оны 11 дүгээр сард Англид нас барсан юм.

Секцийн дотор ахиад л дотоодын зөрчил, үл хүлээн зөвшөөрсөн байдал зэргээс болж 2 жил гаруй хугацаанд үйл ажиллагааны тогтвортой байдал алдагдсан байна.  Харин 1999 онд байгууллагын Ерөнхий Чуулганд би оролцсон тэр үеэс Эмнести Интернэшнлийн даргаар профессор С.Нарангэрэл, дэд даргаар С.Эрдэнэ нар удирдах зөвлөлд сонгогдсоор нөхцөл байдал эерэгээр эргэж эхэлсэн юм. Өндөр чадвартай шинэ удирдлагуудын дор үйл ажиллагаа идэвхижин Монголын Эмнести Интернэшлийн шинэ үе ирлээ.

Энэхүү амжилтад хүрэхэд ажилсаг, чадварлаг гүйцэтгэх захирал Б.Алтантуяа ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм. Түүний багийханы үйл ажиллагааны үрээр хүний эрхийг хүндэтгэн хамгаалах ажил улам бүр нэмэгдсээр байв. Б.Алтантуяа болон Отгончимэг нарын кампанит ажлын зохицуулагч нар зорилгоо үр дүнтэйгээр, үр нөлөөтэйгөөр  гүйцэтгэж байсан юм. Чухамдаа Монголын Эмнести Интернэшнл  Олон улсын Эмнести Интернэшнлийн нэг үлгэр, загвар болж чадсан юм. 

Аливаа зүйлийг цагийг нь олж хийх нь амжилт олох эх үндэс ажээ. Монголын Эмнести Интернэшл бол зөв хүмүүсээр зөв шийдвэр гаргуулж ажиллан амжилтад хүрэхийн нэг жишээ болсон юм. Секцийг амжилтад хүргэхэд шударга байдал, нэгдмэл үзэл санаа, бүтээлч идэвхийлэл түүний зэрэгцээ сэтгэл зүрхээ гарган ажиллах нь хамгийн чухал билээ. 

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 596844 дахь зочин боллоо.