МОНГОЛЫН ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛ

Эмнести Интернэшнл нь хүний эрхийг хамгаалагчдын даян дэлхийн хөдөлгөөн юм.
Бид аливаа засгийн газар, улс төрийн үзэл бодол, эдийн засаг болон шашны үзлээс ангид.

Бидний Хүсэл
Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал болон бусад олон улсын хүний эрхийн жишиг хэмжээнд заасан хүний эрх, эрх чөлөөг энэ дэлхийн хүн бүрт бүрэн эдлүүлэхэд оршино.

Бидний Чин Зорилго
Эмнести Интернэшнлийн чин зорилго бол хүний бүхий л эрхийг хамгаалахдаа бие махбод, оюун санааны төгс байдал, чөлөөтэй сэтгэн бодох, үзэл бодлоо илэрхийлэх, мөн ялгаварлан гадуурхагдахгүй байх зэрэг эрх, эрх чөлөөг ноцтой зөрчихөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор судалгаа явуулж, бодитой арга хэмжээ авах явдал юм.

Эмнести Интернэшнл Монгол Улсад
1990 онд Францад цугларсан Европын 34 орны тэргүүний уулзалтаас “Парисын Дүрэм”-ийг батласнаар зөвхөн Европ төдийгүй бусад тивийн том, бага улс гүрнүүд өөрсдийн дотоод хэргээсээ илүүтэйгээр ардчилал, хүний эрхээр баталгаажсан хүн төрөлхтөний нийтлэг үнэт зүйлсийг бодитой түвшинд хамтран хамгаалахад анхаарсан юм. Монголчууд ч улс төр, иргэний зориг өвөрлөн хүчирхийллийн бус аргаар нийгмийн шинэ дэвшилд нэгдсэн энэ үед өөрсдийн зорилгоо ухамсарлан хүч оюунаа дайчилж чадсан бүлэг хүмүүсийн тоонд “Эмнести Интернэшнл”-ийн Монголын хөдөлгөөнийхөн зүй ёсоор багтана. Анх нэгхэн бүлэгтэй байсан бол одоо хүрээгээ тэлэн албан ёсны 13, залуучуудын 8 клуб, нийт 360 гаруй гишүүд, 1500 гаруй дэмжигчидтэй байгууллага болон ажиллаж байна. Монгол дахь салбар хүний эрхийн талаарх дэлхий дахины кампанит ажилд оролцохоос гадна өөрийн орондоо хүний эрхийн боловсролын чиглэлээр тухайлбал бүх шатны сургууль, боловсролын хөтөлбөрт хүний эрхийн талаарх мэдээллийг тусгах, олон улсын хүний эрхийн хэм хэмжээг таниулах, гэрээ конвенцийг батлуулах, дэлхийн улс орнуудын болон өөрийн орны хүний эрхийн талаарх мэдээ мэдээллийг орчуулж тараах чиглэлээр ажилладаг. Тус байгууллага сүүлийн жилүүдэд5

- Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох
- Эрүүдэн шүүхийн эсрэг
- Цаазаар авах ялыг халах
- Зэвсгийг хяная
- Эрхийнхээ төлөө шуугицгаая
- Хүүхдийн эрх
- Хүний эрхийн боловсрол хөтөлбөр
- Эдийн засаг нийгэм соёлын эрх
- Олон улсын эрүүгийн шүүхийг дэмжих
- Шударга шүүх ажиллагааны төлөө
- Яаралтай үйл ажиллагаа
- Ялгаварлан гадуурхагдахгүй байх эрхийн төлөө
- Эрхээ хамгаалж бичицгээе зэрэг кампанит ажлуудыг тогтмол зохион байгуулж байна.

Цаазаар авах ял нь Онц ноцтой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохистой шийдэл биш гэдэгтэй та санал нийлэх үү?
Тийм
Үгүй
Магадгүй
Мэдэхгүй
result

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 243840 дахь зочин боллоо.