ЭДИЙН ЗАСАГ, НИЙГЭМ СОЁЛЫН ЭРХИЙН ТУХАЙ ОЛОН УЛСЫН ПАКТ, ТҮҮНИЙ НЭМЭЛТ ПРОТОКОЛ, 2008 ОН

Шударга шүүхийн механизмд шилжих, эрхээ хуульчлах нь:

2008 онд НҮБ-аас баталсан Эдийн засаг, нийгэм соёлын эрхийн тухай олон улсын Пакт (ЭЗНСЭОУПакт) , түүний Нэмэлт Протокол

2008 оны 12-р сарын 10-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Эдийн Засаг, нийгэм соёлын эрхийн тухай олон улсын Пакт, түүний Нэмэлт Протоколыг баталсан. 1948 оны Хүний эрхийн түгээмэл тунхаглалын гол заалтуудын нэг болох эрх нь зөрчигдсөн аливаа этгээдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх явдал нь тус нэмэлт протоколоор бүрэн гүйцэд баталгаажсан юм. Уг протокол нь Эмнести Интернэшнлийн эдийн засаг, нийгэм соёлын эрхийг хамгаалах Хүнийг Хүндэл кампанит ажлын анхны амжилт бөгөөд тус байгууллагын гишүүд дэмжигчид уг протоколд гарын үсэг зурж батлуулах кампанит ажлыг 40 гаруй улсад үргэлжлүүлэн зохион байгуулж байна.

Засгийн газар гэр орныг чинь урьдчилан мэдэгдэлгүйгээр нураалаа гээд бодоод үз дээ. Та юу ч хийж чадалгүй гудамжинд гарах болно. Хүүхэд тань үүнээс болоод сургуульд явж чадахгүй, эрх тэгш байдлыг хүссэн ч хэн ч таныг тоож үзэхгүй. Олон хүмүүсийн хувьд эдийн засаг, нийгэм, соёлын эрх нь өдөр бүр зөрчигдөж байна. Үүнээс болж олон мянган хүмүүс орон байр, хоол хүнс, ус, ариун цэвэр, эрүүл мэнд, ажил хөдөлмөр, боловсрол, нийгмийн аюулгүй байдал зэргийг шаардлага хангахуйц хэмжээнд хүртэж чадахгүй байна. Засгийн газар ч олон улсын хуулийн дагуу эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг хамгаалах үүргээ биелүүлж чадахгүй байна. Эдгээр эрх нь зөрчигдсөн  хүмүүс ихэвчлэн шударга ёсыг эрэлхийлэх чадваргүй, харин засгийн газраас өгч буй тусламжид найдахаас өөр аргагүй болж байгаа юм. Дэлхийн өнцөг булан бүрд олон мянган хүмүүс, ялангуяа ядуу нөхцөлд амьдарч байгаа хүмүүсийн эрх ноцтойгоор зөрчигдөж, шударга ёс гээч зүйл үндэсний хэмжээнд үгүйлэгдэж байна. Үүнд эмэгтэйчүүдийн жирэмсний, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, ядуусын хороололд амьдарч буй хүмүүсийн ундны ус, ариун цэврийн асуудал, үндсэний цөөнхийн хүүхэд багачууд чанартай боловсрол эзэмшиж чадахгүй байгаа асуудлууд багтаж байна.

Эмнести Интернэшнл төрийн бус байгууллагуудын олон улсын эвсэлийн гишүүн байгууллагын хувьд эрх нь зөрчигдөж, улс орондоо шударга ёсыг тогтоож чадахгүй байгаа тэдгээр хүмүүст хууль, эрх зүйн туслалцаа үзүүлэх боломжийг олгож байгаа  ЭЗНСЭОУПакт-ын Нэмэлт Протоколыг батлуулах кампанит ажил  өрнүүлж байгаа юм. Эмнести Интернэшнлийн гишүүд захидал, уриалга цуглуулах, хэвлэл мэдээллийн анхаарал татах, засгийн газрыг лоббидох үйл ажиллагаагаар дамжуулан уг протоколыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2008 оны 12-р сарын 10-нд батлахад хүргэсэн билээ. Түүнчлэн таван жилийн турш үргэлжилсэн маргаантай хэлэлцээрийн эцэст Эмнести Интернэшнл болон түүний хамтрагчид уг протоколын хамрах хүрээг сонголтоор хязгаарлах гэсэн зарим засгийн газрын үйл ажиллагааг амжилттай эсэргүүцэж чадсан юм.

Ирландад идэвхтэн гишүүд засгийн газрын гишүүдтэй уулзаж, ТББ-уудын холбоо байгуулан олон нийтэд нээлттэйгээр эрх мэдэлтнүүдэд шахалт үзүүлснээр Ирландын Засгийн газар тус Протоколыг эсэргүүцэхийг зогсоосон. Монгол улсад идэвхтнүүд ядуурал болон хүний эрхийн талаар сургалт явуулах, хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх ажил хийсэн. Эмнести Интернэшнл Испани улсын 50 хотод үйл ажиллагаа зохион байгуулж, 20000 гаруй гарын үсэг цуглуулснаар тус улсын засгийн газар уг протоколд гарын үсэг зурж соёрхон баталсан байна. Эцэст нь уг байгууллагын 40 гаруй орны идэвхтэн гишүүд кампанит ажилд оролцож, тус протоколд бүх улсуудыг нэгдэхийг уриалсаар байна.

НҮБ-н Хүний эрхийн дээд комиссар асан Льюс Арбур “уг протокол нь ядуурал, ялгаварлан гадуурхалтаас үүдэлтэй хүчирхийлэлд өртсөн, бусдаас нууж тусламж авах чадваргүй хүмүүсийг нээн илрүүлэхэд чухал нөлөөтэй бөгөөд ядуу буурай, бусдаас тусгаарлагдсан хүмүүс өөрсдийн бодит байдлыг олон улс даяар танин мэдүүлэх нэгэн алхам юм” хэмээжээ.

Эмнести Интернэшнл болон түүний хамтрагчид дэлхийн бүх улс орнууд ард иргэдээ өөрсдийн эрхээ бүрэн дүүрэн эдлэх боломжоор хангахын тулд энэхүү протоколд элсэн орохыг уриалж байна.

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 670128 дахь зочин боллоо.