Хүний эрхийн боловсрол түгээх хамгийн үр дүнтэй арга зам бол эрх нь зөрчигдөж байгаа бүлэг, хувь хүмүүсийг татан оролцуулах явдал юм. Эмнести Интернэшнлийн зүгээс өмнө нь хүний эрхтэй холбоотой үйл ажиллагаанд оролцож байгаагүй хүмүүст хөтөлбөрийг хүргэснээр өөрийнхөө болон бусдын эрхийн талаар өөр ойлголттой болоход нь нөлөөлж эхэлсэн байдаг.