
Жил бүр жирэмслэлттэй холбоотойгоор нас бардаг хагас сая гаруй эмэгтэйчүүдийн бараг бүгдэд нь зохистой цагт нь хэргэцээтэй эмнэлгийн үйлчилгээ үзүүлж чадсан бол аварч болохоор байдаг ажээ.
Жирэмсний үеийн үйлчилгээ, хяналт зэрэг шаардлагатай эмнэлгийн үйлчилгээний үнэ нь ядуу эмэгтэйчүүдэд хэрэгтэй үйлчилгээгээ авах боломжийг нь хязгаарладаг.
Ядуу амьдралтай, эсвэл алслагдсан хүмүүст эмнэлгийн байгууллагад очих нь хүртэл хүндрэлтэй. Тээврийн зардал өндөр, эсвэл очих зам нь хэцүү байдаг.
Ядуу амьдралтай эмэгтэйчүүд, охидууд ялангуяа хэрэв бичиг үсэг, боловсролгүй бол жирэмсний хүндрэлийн талаар мэдээлэл авч чадахгүй байх нь ч бий.