ХОЙД СОЛОНГОС: ГАДААД ЕРТӨНЦТЭЙ ХОЛБОГДОХ ХАРИЛЦАА ХОЛБООГ ХАТУУ ХЯНАЖ БАЙГАА НЬ ГЭР БҮЛИЙНХНИЙГ НЬ ХООСРОХОД ХҮРГЭЖ БАЙНА

Хойд Солонгосын засгийн газраас холбоо харилцааны технологи хэрэглэгчдийг хавчиж байгаа нь гадаадад зугтан гарсан ойр дотны хүмүүстэйгээ холбогдохоор гар утас хэрэглэдэг иргэд баривчилагдан, хоригдох эрсдэл бий болгож байна хэмээн өнөөдөр хэвлэн гаргаж байгаа тайландаа Эмнести Интернэшнл дурджээ.  

Ким Жун Ун эрх барьж эхэлсэн 2011 оноос хойш иргэдийг айлган сүрдүүлж, дарамталж, хавчих нь улам нэмэгдэж байгааг Холбоо тасарсан нь: Хойд Солонгос дахь гадаад ертөнцийн мэдээлэл ба гар утасны хэрэглээний хязгаарлалт тайланд баримтжуулжээ.  

“Ким Жон Ун дарамт хавчлагаа “капитализмын вирус”-ийг зогсооход шаардлагатай хэмээн зөвтгөж байна. Хүний үндсэн хэрэгцээ шаардлага болох гэр бүл, найз нөхөдтэйгөө холбогдохоор оролдсоныхоо төлөө хоригдож байгааг юу ч зөвтгөж чадахгүй. Хойд Солонгосчууд зөвхөн гадаад ертөнцийн талаар олж мэдэх боломжоо алдаад зогсоогүй, тус улсад хүний эрхийг үгүйсгэж байгааг дэлхий дахинаа хүргэх дуу хоолойг нь хорьж байна.” хэмээн Эмнести Интернэшнлийн Зүүн Азийн судлаач Арнолд Фан өгүүллээ.  

            Хойд Солонгосын засгийн газар иргэдээ тусгаарлах, хүний эрхийн жигшүүрт нөхцөл байдлаа нуухын тулд дижитал орчинг хязгаарлаж байна. Тус улсад түгээмэл хэрэглэгддэг 3 сая гаруй хэрэглэгчтэй үндэсний гар утасны сүлжээгээр Хойд Солонгосчууд руу орж ирсэн гадны дуудлагыг блоклож байна. Гадаадынхан болон цөөн хэдэн иргэдэд л дэлхий дахины вэб хуудас хэрэглэхийг зөвшөөрдөг. Зарим Хойд Солонгосчууд зөвхөн дотоодын вэб хуудсууд, цахим шуудан шалгах боломжтой хаагдмал компьютерийн сүлжээнд холбогддог.  

Хойд Солонгосоос зугтан гарсан ихэнх хүмүүс ард хоцорсон гэр бүлийнхэнтэйгээ холбогдох ямар ч аргагүй ба амьд байгаа эсэхийг, мөрдөн байцаагдаж байгаа эсвэл хоригдсон талаарх мэдээллийг олж авч чаддаггүй.   

Эрсдэлийг үл харгалзан олон хүмүүс наймаачдын хууль бусаар хил нэвтрүүлсэн ялангуяа хөрш Хятадаас ирсэн хүнс, хувцас, бусад бараа зэрэг Хойд Солонгост огцом өсч байгаа албан бус хувийн эдийн засгийг сонгож байна. Брэндээс нь үл хамааран “Хятадын гар утас” хэмээн нэрлэсэн гар утас, сим картыг хууль бусаар импортлох нь нэмэгдсээр байгаа ба хилийн орчимд амьдардаг Хойд Солонгосчууд Хятадын гар утасны сүлжээгээр дамжуулан тус улсаас гарч явсан гэр бүлийнхэнтэйгээ холбогддог байна. 

Хойд Солонгосчууд гадаадад байгаа хайртай хүмүүстэйгээ хэдхэн минут гар утсаар ярихын тулд эрсдэлтэй алхам хийж байгаа ба “Хятадын гар утас” ашиглагчид Өмнөд Солонгос эсвэл дайсан хэмээн нэрлэгдсэн улсад байгаа хэн нэгэнтэй холбогдсон бол эх орноосоо урвасан хэмээн эрүүгийн хариуцлага хүлээдэг байна. Тэд улс төрийн хорих лагерь, шинэчлэх газарт хүргэгдэх, хэрэв засгийн газарт нөлөө бүхий хүнгүй бол хорих газраас зайлсхийхийн тулд албан тушаалтнуудад мөнгө атгуулах арга л үлддэг аж. Эмнести Интернэшнлд ярилцлага өгсөн хүмүүс баривчилгааны цаадах гол шалтгаан нь хахууль авах юм хэмээн өгүүлсэн юм.

            Пхеньян хот дижитал эрин үед гадаад ертөнцтэй холбоо тогтоохыг хориглох хянах техникийн хүчин чадлаа нэмэгдүүлэн орчин үеийн цагдан хянах, илрүүлэх төхөөрөмжийг импортлох, Хятадын хилийн орчимд дохио баригчыг хэрэглэж байна. Хойд Солонгосыг орхин гарсан иргэд “Улсын Аюулгүйн Албаны Хэлтэс 27 хянах төхөөрөмжтэй, ажилтнууд нь анивчдаг гэрлэн дохио, антенн бүхий төхөөрөмжийг гартаа барьж явдаг, тэд гар утасны байрлалыг маш нарийн тодорхойлох багажийг импортоор оруулж ирсэн” хэмээн Эмнести Интернэшнлд хэлсэн юм. 

Хамгийн сүүлийн үеийн төхөөрөмжөөс гадна өдөр болгон хүмүүс бие биенийгээ хянах байдал өргөн тархсан тухай 2014 онд Солонгосоос гарсан Жонг хи “хүн бүр өөр хэн нэгнийг сэм чагнадаг. Ажил дээрээ ч, хөршийгөө ч хянадаг.” хэмээн өгүүлсэн юм.

            Гадаадад зугтан гарсан Хойд Солонгосчууд “Хятадын гар утас”-гүй гэр бүлийнхэнтэйгээ зуучлагчаар дамжуулан их мөнгө төлж холбогдох нь нэмэгджээ. Зуучлагчид бэлнээр шилжүүлж буй 1000 ам доллараас 30%-ийн шимтгэл авдаг бөгөөд Хойд Солонгосын аюулгүйн албаныхан саад учруулахаар оролддог тул мөнгө хүлээн авагчид найдвартай хүрнэ гэсэн баталгаа байдаггүй байна.  

            “Хойд Солонгосын эрх баригчид гадаад ертөнцтэй холбогдохыг хүссэн хүмүүсийн эсрэг дарамт шахалтаа зогсоох ёстой. Мэдээлэл авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, зорчин явах эрхийг зөрчиж байгаа энэ үйлдэл нь тус улсад хүний эрхийг үгүйсгэх явдлыг хадгалахын тулд юм” хэмээн Арнолд өгүүлэв.   

            Эмнести Интернэшнл Хойд Солонгосын засгийн газраас үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг хязгаарлахаа зогсоох, Хойд Солонгосчууд гадаад ертөнцтэй саадгүй мэдээлэл солилцох урсгалыг зөвшөөрөхийг шаардаж байна. Хойд Солонгосын эрх баригчид иргэдээ ямар ч цензургүйгээр Даян Дэлхийн Вэб хуудас руу нэвтэрч, олон улсын гар утасны сүлжээнд холбогдох боломжийг олгох, цаашид үндэслэл бүхий зорилгогүйгээр, шаардлагагүй, холбоо харилцаанд хөндлөнгөөс оролцох, цагдан хянахаа зогсоох ёстой. 

            2014 онд Хойд Солонгос дахь Хүний Эрхийн асуудлаарх асуулга явуулах НҮБ-ын Комисс тус улс дахь хүний эрхийн ноцтой зөрчлүүд орчин үеийн ертөнцөд “зэрэгцэн орших” боломжгүй хэмээн тодорхойлсон. Энэ нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл солилцох, холбоо харилцаа тогтоох эрхийг туйлын байдлаар үгүйсгэж байна. Судалгааны үр дүн Хойд Солонгос руу хандах олон улсын шахалтыг нэмэгдүүлж, хүний эрхийн хүнд нөхцөл байдлыг НҮБ-ын Ерөнхий Ассемблей, Аюулгүйн Зөвлөл дээр хэлэлцэхэд хүргэж байна.

 

Холбоо барих хаяг

Хонгонг:Том Маки ,Зүүн Азийн Хэвлэлийн менежер утас: + 852 6026 3992 tom.mackey@amnesty.org

Монгол: 70004708, aimncc@magicnet.mn хаягаар холбогдоно уу

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 596850 дахь зочин боллоо.