БАЙГАЛИЙН ГАМШГИЙН ҮР ДАГАВАРЫГ АРИЛГАХДАА ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАЖ АЖИЛЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА

Төр, засгийн газрууд онцгой байдлын үед авч буй арга хэмжээ, сэргээн босгох үйл ажиллагааны үед хүний эрхэд онцгой анхаарал хандуулж, гамшиг гарсан даруйд олон улсын хүний эрхийн хэм хэмжээний дагуу амьд үлдсэнхүмүүсийг аюулгүй байлгах, гэмтлийг эмчлэх, хувцаслах, хооллох, орон байраар хангах ёстой байдаг. Онцгой байдлын бүхий л шатанд хүний эрхийг бүрэн хүндэтгэн үзэх нь чухал.

Монголын Эмнести Интернэшнлээс 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймагт болсон байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 160 гаруй өрхийн 700 гаруй хүн орон гэргүй болсонд харамсаж байна. Бид байгалийн гамшгийн үр дагаварыг арилгах, сэргээн босгох үйл ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарч болзошгүй хүний эрхийн асуудалд анхаарал хандуулахыг төр, засгийн газар, компани, олон улсын хүмүүнлэгийн байгууллага, тусламжийн агентлагуудад уриалж байна.

 

Мөн Монгол улсын засгийн газраас хүний эрхийг хамгаалах, хүндэтгэн сахих үүргээ биелүүлж, гамшигт нэрвэгдсэн иргэдийг үл ялгаварлан, тэдний оролцоог бүхий л шатанд хангаж ажиллахыг хүсч байна. Үүнд:

 

         · Богино хугацааны арга хэмжээ

Гамшгийн нөхцөлд ялгаварлан гадуурхалгүйгээр хүний эрхийн хэрэгцээ шаардлагыг бусад тусламжийн хамт хангах үүргээ богино хугацаанд хэрэгжүүлэх

 

         · Мэдээлэл авах эрх

Гамшигт өртсөн бүх иргэний гамшгийн нөхцөл байдал, түвшний талаарх энгийн, ойлгомжтой, хүртээмжтэй, цаг үеийн болоод уялдаа холбоотой, эрсдлийг арилгахад авах боломжтой арга хэмжээ, хүмүүнлэгийн тусламж, сэргээн босголтын талаарх мэдээлэл авах эрхийг хангах

 

         · Жендэр ба хүүхдийн эрх

Гамшгийн нөхцөлд эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэр болон жендэрээс үүдсэн хүчирхийллээс хамгаалах, хүүхдүүдэд онцгой анхаарал хандуулах

 

  • Зохистой орон байраар хангагдах эрх ба бусад тусламж

Засгийн газар хугацаа алдалгүй үнэлгээ хийж, орон гэргүй болсон хүмүүсийн бие махбодь болоод сэтгэл санааг нь дордуулахгүй байлгах нөхцлийг хангах, тухайлбал гамшигт өртсөн иргэдийг тухайн газраас нүүлгэн шилжүүлэхдээ засгийн газар орон гэргүй болсон иргэдтэй зөвлөлдөж, тэдний эрхийг хангасан, хамгийн бага хохирол үзүүлэхүйц шийдлийг гаргах

 

Цаашид гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд аюулд өртөх эрсдэлийг бууруулах хандлагыг хөгжлийн бодлого болон засгийн газрын бүх түвшний төлөвлөлтөнд нэгтгэн оруулж, хэрэгжүүлэх шатанд гамшигт өртсөн орон нутгийнхны оролцоог нэмэгдүүлэх, нэн ялангуяа цаашид гамшгийн өндөр эрсдэлд орох магадлалтай эмзэг бүлгийн иргэдийн оролцоог хангаж ажиллах ёстой. 

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 688630 дахь зочин боллоо.