ВАШИНГТОН МУЖ АНУ-Д ЦААЗААР АВАХ ЯЛЫГ ХАЛСАН 20 ДАХЬ МУЖ УЛС БОЛЖЭЭ

 

АНУ-ын Вашингтон мужийн Дээд шүүхээс цаазаар авах ял Үндсэн хууль зөрчиж байгааг тогтоожээ.

Америкийн Эмнести Интернэшнлийн Ахлах хөтөлбөрийн ажилтан Кристина Роф “Вашингтон мужид цаазаар авах ялыг халахаар тэмцэж байгаа бүх хүмүүсийн хувьд энэ  үнэхээр сайхан мэдээ байна. Вашингтон муж туйлын хэрцгий, хүнлэг бус, нэр төрийг доромжилсон цаазаар авах ялыг халсан АНУ-ын 20 дахь муж улс боллоо. Бусад муж улс үлгэр жишээ авах ёстой. Дээд шүүхээс цаазаар авах ялыг дур зоргоор, арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж оногдуулдаг ба энэ нь хууль бус юм хэмээн тогтоосон. Цаазаар авах ял хүний эрхийг туйлын байдлаар үгүйсгэдэг, энэ нь гэмт хэргээс сэргийлдэггүй ба олон нийтийн аюулгүй байдлыг хангадаггүй бөгөөд энэ ялыг төгсгөл болгож халах ёстой” хэмээн өгүүлжээ.

2017 онд АНУ-ын 8 муж улс 23 цаазаар авах ял гүйцэтгэж байжээ. 2017 оны эцэс гэхэд 106 улс цаазаар авах ялыг хуульдаа халсан бол, нийт 142 улс хуульдаа болон практикт цаазаар авах ялыг хэрэглэхээ зогсоосон байна. Дөрвөн улс л дэлхий дахинд гүйцэтгэсэн цаазаар авах ялын 84%-ийг хэрэгжүүлжээ. 

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 902660 дахь зочин боллоо.