ЗАСГИЙН ГАЗРУУД ХЭРЦГИЙ ЯЛЫГ ТӨГСГӨЛ БОЛГОЖ ЦААШИД БҮРЭН ХАЛАХ ЁСТОЙ

 

10 ДУГААР САРЫН 10

ЦААЗААР АВАХ ЯЛЫН ЭСРЭГ ДЭЛХИЙН ӨДӨР

Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал батлагдсаны 70 жилийн ой тохиож буй энэ цаг үед засгийн газрууд хүний амьд явах эрхийг зөрчдөг, туйлын хэрцгий, хүнлэг бус, хүний нэр төрийг доромжилсон энэ ял шийтгэлээс татгалзах ёстой.

Зарим засгийн газрууд хоригдол болон түүний гэр бүлийнхэнд хэдхэн өдрийн өмнө буюу зарим тохиолдолд бүр хэдэн мөчийн өмнө цаазаар авах ял гүйцэтгэх тухай мэдэгдэж байгаа нь уг ялыг гэр бүлийнхэнд нь халдаан хэрэглэж байгаа явдал юм. Цаазаар авах ялын эсрэг дэлхийн өдрийг тохиолдуулан Эмнести Интернэшнлээс цаазаар авахуулах ялтай хоригдлуудыг олон улсын хүний эрхийн хууль, хэм хэмжээнд нийцсэн нөхцөлд хорьж, хүн гэсэн нэр төрийг нь хүндэтгэн харьцах ёстойг онцоллоо.  

Эмнести Интернэшнлээс Беларусь, Гана, Иран, Япон, Малайз улсад хандан цаазаар авах ялтай хоригдлуудыг хүнлэг бус нөхцөлд хорихоо зогсоож, цаашид энэ ялыг бүрэн халахыг шаардаж буй кампанит ажлыг эхлүүлээд байна. Монгол Улсын тухайд хүний амьд байх эрхийг суурь үнэт зүйл хэмээн Үндсэн хуулиараа хүлээн зөвшөөрч, үүнийгээ баталгаажуулан олон улсын гэрээнд нэгдэн, цаазаар авах ялыг халсан.

Эмнести Интернэшнлийн бүртгэлээр 142 улс цаазаар авах ялыг хуульдаа болон практикт халчихаад байна. 2017 онд 23 улс орон 993 цаазаар авах ял гүйцэтгэсэн нь 2016 оныхоос 4%-иар, 2015 оныхоос 39%-иар буурсан байна. Цаазаар авах ялын гүйцэтгэлийн дийлэнхийг Иран, Саудын Араб, Ирак, Пакистан улс хэрэгжүүлжээ.

Шүүхийн алдаатай шийдвэрийн улмаас гэмгүй иргэний амийг төр егүүтгэсэн байх, эсвэл егүүтгэх шахаж байсан олон тохиолдлууд гарч байсан. Нөхөшгүй алдаанаас зайлсхийхийн тулд өөрөөр хэлбэл гэмт этгээдийг баталгаатай шийтгэх, гэмгүй нэгнийг цагаатгах боломжтой байлгахын тулд цаазаар авах ялыг халдаг. Цаазаар авах ялыг халснаар хүний амьд явах эрхийг баталгаажуулдаг ба харин тухайн этгээдийг ял шийтгэлээс чөлөөлж байгаа хэрэг огт биш юм.

Эмнести Интернэшнл нь цаазаар авах ялыг бүх тохиолдолд буюу гэмт хэргийн мөн чанар, нөхцөл байдал, хувь хүний гэм буруутай эсэх, цаазаар авах ялыг гүйцэтгэдэг арга хэрэгслээс үл хамааран эсэргүүцдэг.

****************************************

Дэлгэрэнгүй мэдээллийг Монголын Эмнести Интернэшнлийн 70004708 утас, Mongolia.amnesty@gmail.com цахим хаягаар эсвэл

Эмнести Интернэшнлийн Лондонгийн төвөөс дараахь хаягаар лавлана уу

+44 20 7413 5566 or email press@amnesty.org

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 902659 дахь зочин боллоо.