ВИКИПЕДИА ДЭЛХИЙ ДАЯАРХ НЭР НЬ ТОДРООГҮЙ ХҮНИЙ ЭРХИЙН ХАМГААЛАГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ОНЦОЛЛОО

2018 оны 5-р сарын 19, 20-нд өөрийн амьдралаа шударга бус явдалтай тэмцэхэд зориулсан нэр нь тодроогүй онцгой эмэгтэй хүний эрхийн хамгаалагчдыг таниулах марафонд дэлхий даяарх Википедиа идэвхтнүүд нэгдэж байна.

Эмнести Интернэшнл ба Викимэдиа хамтран 20 гаруй орны 100 гаруй цахим идэвхтний тусламжтайгаар хүний эрх хамгаалагч эмэгтэйчүүдийн түүх намтрыг олон нийтийн цахим хуудаст байршуулна.

Эмэгтэй хүний эрхийн хамгаалагчид гэдэг нь хүний эрхийн асуудлаар ажилладаг эмэгтэй болон жендэр, хүйсийн асуудлаар ажилладаг бусад хүний эрхийн хамгаалагчдыг хэлнэ. Энэ үйл ажиллагаа нь эдгээр эмэгтэйчүүдийн гайхамшигтай үйл хэргийг Википедиа хуудсаар дамжуулан нийтэд таниулах зорилготой.

“Википедиагийн англи хэл дээрх хуудаснаа 5,5 сая мэдээ, түүх намтар, өгүүлэл байршсан байдаг. Гэвч үүний  20 хүрэхгүй  хувь  эмэгтэйчүүдэд хамаарахын зэрэгцээ хүний эрхийн хамгаалагчдын тухай тэр дундаа эмэгтэй хүний эрхийн хамгаалагчид бараг байхгүй шахам байна” хэмээн Эмнести Интернэшнл өгүүллээ.       

“ЗОРИГТОН кампанит ажлынхаа хүрээнд энэ цоорхойг дүүргэнэ гэж найдаж байна. Хүний эрхийг хамгаалах явцдаа алагчлагдан саад бэрхшээлийг даван туулсан зоригтой эмэгтэйчүүдийн түүхийг хүмүүст хүргэхэд цахим идэвхитнүүд туслана.”

Хувь хүнийхээ хувьд эмэгтэй, ЛГБТИ, эсвэл жендэр, хүйсийн асуудлаар ажилладаг гэдгээрээ  тэд үргэлж хүчирхийлэл, бэлгийн халдлагад өртөх эрсдэлтэй байдаг бөгөөд хийсэн бүтээсэн нь олонд танигдаагүй, зөвхөн мэргэжлийнхний хүрээнд л хязгаарлагддаг.   

 

Википедиад сар бүр 1,4 тэрбум хандалт байдаг бөгөөд Википедиаг тогтмол  хөгжүүлдэг хүмүүс нь ихэвчлэн Европчууд, Америкчууд, голдуу эрчүүд байна. Оруулсан мэдээллийн агуулгын чиг хандлага нь ч тэдний сонирхлыг төлөөлсөн байдаг. Тиймээс энэ удаагийн үйл ажиллагаагаараа дэлхий ертөнцийг илүү сайн сайхан болгох, түүний төлөө тэмцэж буй хүмүүсийн түүх намтрыг оруулж бусдад үлгэр дуурайл болгохын зэрэгцээ, википедиа хөгжүүлэгч идэвхтнийг нэмэгдүүлэх,  тэднийг зоригжуулах боломжийг олгож байна хэмээн Викимедиагийн харилцаа хариуцсан зохицуулагч онцолсон юм.   

Энэ арга хэмжээний дараа  Бразилын Александр Рамос Маккеда, Ираны Мариям Акбари Монфаред, Чеченийн Елена Горолова, Монголын Д.Сүхгэрэл зэрэг зоригтой хүмүүсийн намтар түүх Википедиад байрших юм.     

Алга болсон, алагдсан уугуул эмэгтэйчүүд, охидын төлөө ажилладаг Канадын Уугуул иргэдийн шударга ёсны төлөөх хөдөлгөөний ажилтан Брижет Толли “Дэлхийд тавт ордог вэб сайт болох Википедиа над шиг эмэгтэйчүүдэд гайхалтай боломж олгож байна. Алгонкүн эмэгтэй, эмээ, элэнц эмэг эхийн хувьд би колоничлол, арьс өнгөөр ялгаварлан гадуурхалт, тогтолцооны зөрчил, үзэн ядалт, эдийн засгийн мөлжлөгт өртөж байсан ч бидний тэмцэл, амьдрах хүсэл эрмэлзэл, эерэг арга замаар тодруулсан миний ажил хэзээ ч үгүйсгэгдэхгүй юм. Бид шударга ёсны төлөөх тэмцлээ зогсоохгүй” хэмээн өгүүлэв. 

Эмнести Интернэшнлийн дэлхий даяарх салбарууд олон зуун эмэгтэй хүний эрхийн хамгаалагчдын түүх намтрыг дээрх сайтад байршуулах зорилгоор цахим идэвхитэн, википедиа хөгжүүлэгчдийг элсүүлж байна. Англиас Филиппин, Нигери, Энэтхэг, Бразил, Монгол улс  хүртэл бүх бүс нутагт цахим идэвхитнүүд хамтдаа ажиллана.

ЗОРИГТОН- цахим идэвхитэн үйл ажиллагаа нь хүний эрх хамгаалагчдыг таниулах, тэднийг хамгаалах хууль эрх зүйн орчныг бэхжүүлэх зорилготой Эмнести Интернэшнлийн ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧ дэлхий дахины кампанит ажлын нэг хэсэг юм

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 871605 дахь зочин боллоо.