
2003 онд WOZA нь Зимбабве дэхь эдийн засаг, нийгэм болон хүний эрхийн хүнд нөхцөл байдлын эсрэг дуу хоолойгоо нэгтгэх боломжийг эмэгтэйчүүдэд олгохоор байгуулагдсан юм. Түүнээс хойш тайван жагсаал цуглаан хийх эрхээ эдэлснийхээ төлөө WOZA-гийн гишүүд цагдаа нарт баривчлагдаж, айлган сүрдүүлэгт өртөж, зодуулсан олон хэргийг ЭИ баримтжуулж аваад байна.
2011 оны 4 дүгээр сард WOZA-ийн тэргүүн Женни Виллиямс болон Магодонга Махлангу нар “тэднийг баривчилж, урт хугацаагаар хорино” гэсэн айлган сүрдүүлгийг хүлээн авсныхаа дараа нуугдаад уджээ. 2011 оны 5 дугаар сарын 10-нд WOZA-ийн 2000 гаруй гишүүд хэт өндөр үнэтэй ч үйлчилгээ муутай байгааг нь эсэргүүцэж Зимбабвийн цахилгаан түгээх компаний байр руу тайван жагсжээ. Гэтэл цагдаа нар оролцож жагсагчдыг зодсон байна.
Гэхдээ энэ бүх хатуу бэрхийг үл харгалзан WOZA-ийн гишүүд өөрсдийнхөө эрхийг хамгаалахын тулд асар их зориг тэвчээр гарган тэмцэж байна.
Би удахгүй дахин баривчлагдана гэдгээ сайн мэдэж байна. Энэ нь миний эрхээ эдэлж тайван жагсаал цуглаан хийснийхээ төлөө баривчлагдсан 31 дэх удаа болно.
Хаяг:
Deputy Commissioner-General (Crime)
Innocent Matibiri
Zimbabwe Republic Police
P.O. Box 8807, Causeway
Harare
Zimbabwe
Fax: +263 4 253 212
Salutation: Dear Deputy Commissioner-General