
ХҮН БҮР ТӨРӨХӨӨСӨӨ ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ НЭР ТӨР, ЭРХИЙНХЭЭ ХУВЬД АДИЛ ТЭГШ БАЙНА.
Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал 1-р зүйл
Нэр төрийг бусдаас авдаггүй, харин бидэнд төрөөхөөс заяагдсан зүйл. ЭНЭ БОЛ ТАНЫХ.
Хүмүүс эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжгүй, эмнэлгийн үйлчилгээ цагтаа авалгүй эхчүүд төрөлтийн үед амиа алдаж, орой болгон хүүхдүүд өлсгөлөн унтаж, өвчин зовлондоо шаналан зовж байна.
Эрх баригчдын гаргаж буй шийдвэр өдөр бүр эрхээ эдлэн нэр төртэй амьдрахыг минь үгүйсгэж байна.
Бидний НЭР ТӨР юуг илэрхийлдэг, ямар ҮНЭ ЦЭНЭТЭЙ юм бэ гэдгийг эрх баригч нарт хамтдаа сануулцгаая. Бидэнд энэ нь ямар их асуудал болоод байгааг харуулах хэрэгтэй.
Таны хувьд нэр төртэй, бүрэн эрхтэйгээр амьдрах гэж юу болохыг та бидэнд үгээр юмуу зургаар хэлнэ үү.
Бид таны үгийг эрх баригчдад хүргэх болно.
Амьдралаа дээшлүүлэхэд тань ямар саад бэрхшээл тулгараад байна вэ?