
2011 оны 6 дугаар сарын 15-нд цагдаа түүн рүү цочоогч бөмбөг шидэхэд сэтгүүлч Манолис Кипреосын хоёр чих хоёулаа сонсчээ. Тэр үед Грекийн засгийн газрын явуулж буй эдийн засгийн чангатгах бодлогын эсрэг Афиний төв талбайд болсон эсэргүүцлийн жагсаалыг сурвалжилж явжээ.
Манолис цагдаа нар тайван жагссан жагсагчид руу химийн бодис цацаж, цочроогч бөмбөг шидэж, бороохойгоор зодож байгааг нүдээрээ харсан тухай ярьжээ. Тэрээр мөн цагдаагийн дарга түүнээс яагаад зураг авч байгааг асуухад өөрийн сэтгүүлчийн үнэмлэхээ үзүүлсэн байна. Тухайн дарга Манолисыг үг хэлээр доромжилж, өөр нэгэн цагдаад Манолисыг зааж өгчээ. Улмаар нөгөө цагдаа Манолис руу цочроогч бөмбөг шиджээ. Бөмбөг Манолисаас хагас метрийн зайд дэлбэрч, Моналис газарт шидэгдсэн бөгөөд босч ирэхдээ юу ч сонсож чадахгүй байв.
Эмнэлэг явах замдаа тэрээр нэгэн залуу жагсагч цагдаад зодуулж байгаатай таарч, жагсагчийг хамгаалах гэж байгаад хэд хэд цохиулсан тухайгаа тэрээр Эмнести Интернэшнлд ярьсан юм.
Бие махбодын бэртэл гэмтэл, сэтгэлзүйн сааталд орсны улмаас Манолисын сэтгүүлчийн ажил мэргэжил бүр мөсөн үгүй болжээ. Тэрээр “Би галын бүсээс мэдээлэл хүргэж, буудалцааны дунд ганцчихсан байхдаа үргэлж “ өнөөдөр үхэхэд үнэхээр сайхан өдөр байна” гэж дотроо боддог байсан. Гэхдээ би хэзээ ч Афинд гэж төсөөлж байсангүй” хэмээн Эмнести Интернэшнлд хэлсэн юм.
Манолисын хэрэгтэй холбогдуулан Грекийн эрх мэдэлтнүүд эрүүгийн мөрдөн байцаах ажиллагаа явуулж эхлэжээ. Тэрээр мөн Грекийн засгийн газраас нөхөн төлбөр шаардан шүүхэд зарга мэдүүлээд байгаа билээ.
Та бүхэн Грекийн Засгийн Газарт хандан Манолис Кипреос ын хэрэгт бүрэн дүүрэн бие даасан мөрдөн байцаалт явуулахыг шаардан захидал бичнэ үү. Буруутай этгээдүүдийг олж сахилгын арга хэмжээ аван, Манолисд зохих нөхөн олговор олгохыг шаардаарай.
Хаяг:
Mr Christos Papoutsis
Minister of Citizens’ Protection
4 P. Kanellopoulou Street
10177 Athens
Greece
Salutation: Dear Minister