ХАРАХ ЧАДВАРЫГ НЬ ҮГҮЙ ХИЙХИЙГ ТЭДЭНД БҮҮ ЗӨВШӨӨР

Зейнаб Жалалиан бүх насаараа хоригдох ял эдлэж байгаа бөгөөд, эрүүдэн шүүгдсэний улмаас гэмтэл авсан түүний нүдэнд яаралтай нарийн мэргэжлийн мэс засал хийлгэх шаардлагатай байгаа ч эрх баригчид эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байна.
Ираны үндэсний цөөнх болох Курдын төлөөлөл 34 настай Зейнаб Жалалиан Курд хүмүүс, ялангуяа эмэгтэйчүүдийг дэмжих асуудлаар ажиллаж байсан улс төрийн идэвхтэн юм.
2008 онд түүнийг Курдын салан тусгаарлагчидтай холбоотой хэмээн хорьсон байна.
Цөөхөн минут үргэлжилсэн шударга бус шүүх ажиллагааны дараа Зейнабыг “гэм буруугаа хүлээсэн” хэмээн яллажээ. Түүнийг хэдэн сарын турш эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн ба өмгөөлөгчтэй нь уулзуулаагүй юм. Зейнабыг зэвсэгт бүлэгтэй холбоотой гэх ямар ч нотолгоо олдоогүй юм.
Зейнаб Жалалианд таны тусламж маш их хэрэгтэй байна. Ираны эрх баригчид Зейнабын эрх чөлөөг булаасан, харин одоо тэдэнд Зейнабын харах чадварыг үгүй хийхийг бүү зөвшөөр.

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 688635 дахь зочин боллоо.