Малайз улс иргэдийнхээ үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдаж байна

Малайз улс иргэдийнхээ үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдаж байна. Иргэний нийгмийн идэвхтнүүд, эрдэмтэн судлаачид, улс төрийн сөрөг хүчнийхэн, сэтгүүлчид, сошиал ертөнцийн хэрэглэгчид, шог зураачид өөрөөр сэтгэгчдийг дарах зорилготой хэлмэгдүүлэлтийн хуулийн бай болж байна. 1948 оны Үймээний тухай Актийг улс төр, шашин, бусад үзэл бодлоо илэрхийлэгч хувь хүмүүсийн эсрэг хэрэглэх нь өсөн нэмэгдэж байгаа нь хүмүүсийг өөрсдийгөө цензурдэхэд хүргэж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд нь аюул учруулж байна. 

Н.Сүрэндран

2014 оны 8-р сард парламентын гишүүн Н.Сүрэндранг Үймээний тухай Актын 4(1) заалтаар буруутган баривчилжээ. Түүнд анх 2014 оны 4-р сарын 18-нд Анвар Ибрахимын Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг шүүмжлэн хэвлэлд бичсэнийх нь төлөө, дараа нь 2014 оны 8-р сарын 8-нд үйлчлүүлэгчээ хамгаалахын тулд Youtube –ээр видео бичлэг цацсаных нь төлөө ял тулгажээ.

Халид Исмат

2015 оны 10-р сарын 13-нд өмнө нь үзэл санааны хоригдол асан, оюутан идэвхтэн Халид Исматад Фээсбүүкээр Малайзийн хааны цагдаа, Жохор мужийн вангийн гэр бүлийг дайрч доромжилсон мэдээлэл цацсан хэмээн Харилцаа холбоо ба Мультмедиа 1998 Актын 233-р зүйлийн дагуу 11 удаа, Үймээний тухай Актын 4(1)-р зүйлийн дагуу 3 удаа ял тулгажээ. Тэрээр баривчлагдан хоригдох явцдаа эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны шударга бус  харьцаанд өртөж байжээ.

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 688635 дахь зочин боллоо.