
Эрхүүлэй Би Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалаас 2008 оны 12-р сарын 10-нд төрсөн. Би хэзээ ч өтлөхгүй, мөнхийн хүүхдээрээ байдаг.
Миний Мөрөөдөл:
Би
* Өөрийнхөө эрхийг мэдэж, хамгаалж чаддаг
* Бусдын эрхийг хүндэтгэдэг
* Өөртөө болон бусдад хүлээцтэй ханддаг
* Бүтээлчээр сэтгэдэг
* Хариуцлагатай
* Биеэ даасан
* Өөртөө итгэлтэй
* Өөрийн үзэл бодол, үнэт зүйлтэй
* Эрх чөлөөний мэдрэмжтэй
* Хэнийг ч ялгаварлан гадуурхдаггүй
* Бусадтай хамтарч чаддаг
* Бусдыг манлайлж чаддаг хүмүүсийг олноор бий болоосой гэж мөрөөддөг.
Миний зорилго:
* Хүний Эрхийг хүн бүрт ойлгуулах
* Хүн бүрийн Эрхийг хамгаалах
* Хүний Эрхийн зөрчилгүй нийгмийг бий болгох
Жил бүрийн Олон Улсын Хүний эрхийн өдрөөр Эрхүүлэй дунд сургуулиар аялаж ХЭТТ, хүний эрхийн мэдлэг, мэдээлэл өгдөг.