Хүндэт Эмнестигийн гишүүн залуучууд аа,

2013 оны Ази Номхон Далайн Залуучуудын Бүсийн Сүлжээний элчингээр Чөлөөт бүлгийн гишүүн Ган-Эрдэнэ шалгарч, Өөрчлөлтийн төлөөх залуусын багийн ахлагч болоод байна.

Та бүхэн Залуучуудын сүлжээний багийн гишүүн болохыг хүсч байвал ganaa_618@yahoo.com, members@amnesty.mn хаягаар бүртгүүлнэ үү.

www.amnesty.mn Залуучууд
Scholarship

 

МОНГОЛЫН ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛИЙН БЕЛИНДА ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ЖУРАМ

Тэтгэлэгийн зорилго:

- Монгол Улсад хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулах

- Монголын Эмнести Интернэшнлийн гишүүн залуучуудыг  идэвхижүүлэх,  залуу чадварлаг боловсон хүчнийг дэмжих

- Монгол Улсад хүний эрхийн боловсролыг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр түгээхийг дэмжих,

Тэтгэлэг олгох чиглэл: 

- Хүний эрхийн тухай ойлголт мэдлэгийг олон нийтэд хүргэхэд чиглэсэн сургалтын үйл ажиллагаа

- Хүний эрхийн боловсрол олгоход чиглэсэн шилдэг нийтлэл, нэвтрүүлэг

ХҮНИЙ ЭРХИЙН  ЗАЛУУ СУРГАГЧ НАРТ ЗОРИУЛСАН ТЭТГЭЛЭГ

Тэтгэлэгийн  хэмжээ:  200$,

Тэтгэлэг олгох хугацаа:  Жил бүрийн 4  дүгээр сард, 25 хүртэлх насны нэг залуу хүнд олгоно.   

Тэтгэлэгийн шалгуур:

-       Тэтгэлэгт нэр дэвшигч нь ЭИ-ийн болон бусад байгууллагын сургагч багш нарын сургалт, хүний эрхийн талаархи сургалтуудад хамрагдсан байх

-       Эмнести Интернэшнл байгууллагаас эрхлэн гаргасан хүний эрх, хүний эрхийг заахтай холбогдсон ном товхимолыг  ашигласан байх

-       Өөрийн санаачилга, боломжоороо дор хаяж   300- аас дээш хүнд хүний эрхийн тухай ойлголт мэдлэгийг хүргэсэн байх / ялангуяа үе тэнгийнхэн, эсхүл нийгмийн эмзэг хэсэгт хүргэсэн байх/

-       МЭИ-д гишүүнээр элсээд дор хаяж 1 жил болсон байх, гишүүний татвараа бүрэн төлсөн байх

Тэтгэлэгийн өргөдөлд хавсаргах материал:

-        Сургалтанд суусан гэрчилгээ,

-       Уг үйл ажиллагаа явуулсныг нотлох, үнэлэх хүний тодорхойлолт  (Кампанит ажлын болон өсөлт хөгжил хариуцсан ажилтан, Бүлгийн ахлагчийн гэх мэт)

-       Сургалт, үйл ажиллагааны хөтөлбөр, тараасан материал

-       Гишүүний татвар төлсөн баримтын хуулбар

-       Үйл ажиллагаа явуулсан тухай зураг, бичлэг, сонингийн мэдээ,  оролцогчдын санал хүсэлт, үнэлгээнээс хавсаргах

 

ХҮНИЙ ЭРХИЙН  БОЛОВСРОЛ ОЛГОСОН ШИЛДЭГ НИЙТЛЭЛ, НЭВТРҮҮЛЭГТ ӨГӨХ ТЭТГЭЛЭГ

Тэтгэлэгийн  хэмжээ:  50$, гэрчилгээний хамт

Тэтгэлэг олгох хугацаа:  Жил бүрийн 5 дугаар сард, 1 хүнд

Тэтгэлэгийн шалгуур:

-       Тэтгэлэгт нэр дэвшүүлж буй бүтээл нь хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагааг мэдээллийн хэрэгсэлийн аль нэг хэлбэрээр иргэдэд хүргэсэн байх

-       Нэр дэвшүүлж буй бүтээл нь тухайн жилд туурвигдаж, тухайн жилдээ иргэдийн хүртээл болсон байх

-       Эмнести Интернэшнл байгууллага болон НҮБ-аас эрхлэн гаргасан хүний эрх, хүний эрхийг заахтай холбогдсон ном товхимолуудыг  ашигласан байх

Тэтгэлэгийн өргөдөлд хавсаргах материал

-        Бүтээлийн хуулбар,  эх хувь  байж  ч болно

-       Бүтээл хаана, хэзээ олны хүртээл болсныг нотлох баримт / хэрэв ТВ-ийн бүтээл бол/

-        Бүтээлтэй танилцсан хүмүүс,  оролцогчдын санал хүсэлт, үнэлгээнээс хавсаргах

 

ТЭТГЭЛЭГИЙН ХОРОО

Бүтэц зохион байгуулалт:

-       Тэтгэлэгийн хороо нь УЗ, ГТ болон гишүүдээс мэргэжил, холбогдох туршлагыг нь харгалзан сонгосон 3-5  гишүүнээс бүрдэнэ.

Хорооны  эрх, үүрэг:

-       Хороо нь тэтгэлэгтэй холбоотой зарыг зарлуулах, хүртээмжтэй зарлагдсан эсэхэд хяналт тавих,

-       Тэтгэлэгийн өргөдлүүдийг хүлээн авах, хадгалах, хэлэлцэх, сонгон шалгаруулах,

-       Шалгаруулалтын саналыг УЗ-д хэлэлцүүлэх

-       Тухайн тэтгэлэгийн шалгуурт тэнцэх өргөдөл ирээгүй тохиолдолд тэтгэлэгийг хүний эрхийн сургалтанд хамрагдах хүсэлтэй, зохих шалгуурт нийцсэн  хүний сургалтын төлбөрт, эсхүл явуулах гэж сургалтанд нь зориулж  олгож болно. Ингэхдээ зохих материалыг бүрдүүлэн УЗ-ын хурлаар оруулна.

Тэтгэлэгийг шалгаруулах журам:

- Тэтгэлэгийг олонд нээлттэй зарлана.

- Тэтгэлэгийн хорооноос   өргөдөл, холбогдох баримт материалыг хүлээн авч хэлэлцэнэ.

- Сонгогдсон нэр дэвшигчдээс ярилцлага авна.

- Саналаа УЗ-д оруулж батлуулна.