
Эмнести Интернэшнлийн 50 жилийн ойг тохиолдуулан “Amnesty shop” 2011 оны 5 дугаар сарын 28-ны өдөр APPOLLON-DESIGN AND ART галлерейд нээгдсэн.
APPOLLON-DESIGN AND ART галлерей нь шинээр төрөн гарч ирж байгаа болон залуу уран бүтээлчдийг дэмжих тэдэнтэй хамтран ажиллах урлаг соёлын өдөрлөг, үзэсгэлэн, худалдааг зохион байгуулах болон энэ чиглэлээр ажиллаж, суралцаж байгаа нийт оюутан залууст зориулсан сургалт семинар зохион байгуулах зэрэг олон үйл ажиллагааг хийдэг.
Иймд та бүхэн өөрийн урласан уран бүтээлээсээ болон өөрт байгаа урлагийн төрөл бүрийн бараа бүтээгдэхүүнээ “Amnesty shop”-доо хандивлаарай. Таны оруулсан хөрөнгө оруулалт хүний эрхийн төлөө үйлсэд зарцуулагдах болно.
Та бүхний хандивыг Монголын Эмнести Интернэшнлийн офис дээр хүлээн авах болно.








