Олон улсын Эмнести Интернэшнл байгууллага

1950-аад оны дундуур Португаль улсад хоёр оюутан зоогийн газар сууж байгаад “Эрх чөлөөний төлөө хэмээн хундага тулгасан байна. Цагдаа нар үүнийх нь төлөө тэр хоёрыг баривчлан хорьсон боловч шоронд хиймэгцээ хэргийг нь мөрдөлгүй мартаж орхисон аж.

1961 онд Британийн нэгэн өмгөөлөгч Петер Бенeнсон “The Obserүer” сонинд 7 жил хоригдож буй тэдгээр оюутны тухай “Мартагдсан хоригдлууд” гэсэн өгүүлэл бичжээ. Эл өгүүлэлдээ улс төр, шашин шүтлэг, арьсны өнгө, яс үндэс, угсаа гарвал, үзэл бодлынхоо төлөө хоригдсон бүх хүнийг суллахын төлөө аль нэг талыг алагчлан барилгүй тайван замаар тэмцэхийг уриалсан нь хүний эрхийн олон улсын байгууллага бий болох үндэс суурийг тавьсан юм.

Ингэж хэвлэлийн хуудсанд нийтлэгдсэн товч өгүүллээс Эмнести Интернэшнл үүссэн билээ.

Эмнести Интернэшнл хэрхэн үүссэн бэ

...