Эмнести Интернэшнл Монгол Улсад

ОУНБДНГ-ын ажилтан асан Хелена Ханы дуртдатгалаас 

Гэрэл гэгээтэй он жилүүд ба алсын ирээдүй

Монголын Эмнести Интернэшнлийн түүх бол миний ярих дуртай сэдвүүдийн нэг билээ. Гэхдээ хаанаас нь эхлэх билээ?

Монголын Эмнести Интернэшнлийн тухайд, миний хувьд хамтран ажиллаж байхад минь тохиолдсон олон зүйлс, тухайлбал хэрхэн амжилттай ажиллаж байсан, ямар саад тотгорыг туулж байсан зэрэг олон зүйлсийг ярих хэрэгтэй болох билээ.

1992 онд би анх удаа Монгол оронд хөл тавьсан юм. Тэнд хүний эрхийн салбарт ажиллаж, энэхүү үйл хэргийн төлөө явдаг олон байгууллага, хувь хүмүүстэй уулзсан юм. Аялал эхлэхээс өмнө би бэлтгэлийнхээ явцад аялал ямар болох талаар аль хэдийнэ мэдэж сэтгэл хөдөлсөн байж билээ. Миний хамт АНУ-ын Эмнести Интернэшнлийн гүйцэтгэх захирал ноён Курт Герин явсан бөгөөд ажлын арвин баян туршлагатай, ухаалаг тэр хүн ихээхэн тусалж байв. Бид Монгол улсад ирснээр хүний эрхийн нэрт зүтгэлтэн Н.Цэвэгмид нарын хүний эрхийн төлөө ажиллаж, зүтгэдэг 90 гаруй хүмүүстэй уулзсан юм.

Ноён Цэвэгмид тэр үед Монголын хүний эрхийн байгууллагын тэргүүн байв. Тус байгууллагын гишүүд хуучин Орос улсын дэглэмийн дор улс төрийн үзэл санааны улмаас хоригдож байсан хүмүүсээс бүрдэж байлаа. Тэдгээр хүмүүст тулгарч байсан бэрхшээлүүдийг сонсоод  шууд яаж, хэрхэн Эмнести Интернэшнл хүний эрхийн нөхцөл байдлыг өөрчлөхөд туслаж болох талаар бид ярилцсан юм.

Радиогоор мэдээлэл сурталчилгаа явуулсны дараа мэргэжлийн залуу хүмүүс  болон оюутнууд ихээр нэмэгдлээ. Бид удалгүй Эмнести Интернэшнлд Залуучууд, Эмэгтэйчүүд, Багш нар, Хуульчдын бүлгийг байгуулав. Ноён Цэвэгмид  Эмнести Интернэшлийн анхны дарга болсон бөгөөд 1994 он гэхэд чадварлаг залуу улс төрч, бизнес эрхлэгч Л.Болд Монголын Эмнести Интернэшнлийг тэргүүлэх болсон байна. Ноён Болдын хувьд тэрээр оюутан байх цагийн идэвхтэн байжээ. Түүнийг дэмждэг олон хүмүүсийн хамтаар Монголын Эмнести Интернэшнл өсч хөгжиж, нэлээд амжилтанд хүрчээ. Гэвч тэрээр удалгүй улс төрийн зам мөрөө дагаж Парламентийн гишүүн болсон юм. Хэдий тийм боловч тэрээр шилжилтийн үеийг хянамгай ажиглаж, Эмнести Интернэшнлийн Монголын Үндэсний Зохицуулах Хороонд зөвлөх хийхийг зөвшөөрсөн юм. Харамсалтай нь дараагийн жилүүдэд дотоодын зөрчлөөс үүдэж байгууллагад хямрал үүсэн, үйл ажиллагаа суларсан билээ.

ТББ-ууд болон оюутны  хөдөлгөөний идэвхтэн М.Гэрэлзул богино боловч тодорхой хугацаанд Эмнести Интернэшнлийг тэргүүлж байсан анхны эмэгтэй дарга болов. Тэрээр Английн сайн дурын байгууллагаас ажилтан авч ажиллуулсан нь байгууллагын хувьд амжилт олох томоохон алхам байлаа. Анхны сайн дурын ажилтан нь хатагтай Белинда Райн байсан бөгөөд тэрээр хүний эрхийн боловсролын төслүүд, удирдлагын ажилд ихээхэн тусалж бас хэлний багшийн ажлыг гүйцэтгэж байв. Тус секцийн хувьд Белиндагийн оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй билээ. Харамсалтай нь тэрээр 2008 оны 11 дүгээр сард Англид нас барсан юм.

Секцийн дотор ахиад л дотоодын зөрчил, үл хүлээн зөвшөөрсөн байдал зэргээс болж 2 жил гаруй хугацаанд үйл ажиллагааны тогтвортой байдал алдагдсан байна.  Харин 1999 онд байгууллагын Ерөнхий Чуулганд би оролцсон тэр үеэс Эмнести Интернэшнлийн даргаар профессор С.Нарангэрэл, дэд даргаар С.Эрдэнэ нар удирдах зөвлөлд сонгогдсоор нөхцөл байдал эерэгээр эргэж эхэлсэн юм. Өндөр чадвартай шинэ удирдлагуудын дор үйл ажиллагаа идэвхижин Монголын Эмнести Интернэшлийн шинэ үе ирлээ.

Энэхүү амжилтад хүрэхэд ажилсаг, чадварлаг гүйцэтгэх захирал Б.Алтантуяа ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм. Түүний багийханы үйл ажиллагааны үрээр хүний эрхийг хүндэтгэн хамгаалах ажил улам бүр нэмэгдсээр байв. Б.Алтантуяа болон Отгончимэг нарын кампанит ажлын зохицуулагч нар зорилгоо үр дүнтэйгээр, үр нөлөөтэйгөөр  гүйцэтгэж байсан юм. Чухамдаа Монголын Эмнести Интернэшнл  Олон улсын Эмнести Интернэшнлийн нэг үлгэр, загвар болж чадсан юм.

Аливаа зүйлийг цагийг нь олж хийх нь амжилт олох эх үндэс ажээ. Монголын Эмнести Интернэшл бол зөв хүмүүсээр зөв шийдвэр гаргуулж ажиллан амжилтад хүрэхийн нэг жишээ болсон юм. Секцийг амжилтад хүргэхэд шударга байдал, нэгдмэл үзэл санаа, бүтээлч идэвхийлэл түүний зэрэгцээ сэтгэл зүрхээ гарган ажиллах нь хамгийн чухал билээ.

Монголын Эмнести Интернэшнлийн түүхэн он дараалал

1994-1995 он

  • Лондон дахь ОУНБДНГ, Америкийн ЭИ-ээс төлөлөгчид Монгнолд ирж хүний эрхийн сургалт явуулахын сацуу, хүний эрхийн зүтгэлтнүүдтэй уулзаж анхны албан бус бүлэг байгуулагдав.
  • Оюутан залуу, Багш, хуульч гээд нийгмийн идэвхитэй гишүүд нэгдэж эхлэв

1996-1997 он

  • Оюутан залуус, Багш нар, Хуульчдын бүлэг нэгдэж  Эмнести Интернэшнлийн Монголын Үндэсний Зохицуулах хороо байгуулагдан албан ёсоор бүртгүүлэв.
  • Өвөр монгол иргэд, Улс төрийн хэрэгт хэлмэгсдийн, Орчуулагч, Христэд итгэгчид, Сэлэнгэ, Багануурын бүлэг гэх мэтээр гишүүд, бүлгийн тоо өргөжин тэлэв.
  • Цаазаар авах ялыг халуулах, дүрвэгсдийн эрхийг хамгаалах, үзэл санааны хоригдлыг суллуулах, Оюутан залууст хүний эрхийн мэдлэг олгох  ажлуудыг өргөнөөр зохион байгуулж байв.
  • Байнгын ажиллагаатай Олон Улсын Эрүүгийн Шүүх, Үндэсний хүний эрхийн байгууллага байгуулахыг дэмжин,  кампанит ажилаа эхлүүлэв

1998-2000 он

  • ХЭТТ батлагдсаны 50 жилийн ойг өргөн хүрээнд тэмдэглэж радио телевизээр хүний эрхийн сургалтуудыг орон даяар явуулав
  • Дэлхийн том ном аянд оролцож Монгол улсын ерөнхийлөгч Н.Багабанди, Ерөнхий сайд Ц.Элбэгдорж болон цагдаа, цэрэг, оюутан залуус, багш, хөдөө орон нутаг дахь малчид, иргэд гээд  200,000 гаруй хүмүүсийн  хүний эрхийг хамгаалахад хувь нэмрээ оруулна гэсэн амлалтыг авав.
  • Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц-д Монгол улсыг нэгдэж оруулах, эрүүдэн шүүхтэй тэмцэх кампанит ажлаа эхлүүлэв.

2001-2004 он

  • Олон улсын эрүүгийн шүүх байгуулагдсан бөгөөд Монгол улс Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд нэгдэж орсон 60 дахь улс болов.
  • Үндэсний хүний эрхийн байгууллага болох Хүний эрхийн үндэсний комисс байгуулагдав. Монголын Эмнести Интернэшнл комиссын дэргэдэх албан бус зөвлөлийн гишүүн болов.
  • Монгол улс Эрүүдэн Шүүхийн Эсрэг Конвенц-д нэгдэн орсноор эрүүдэн шүүх явдлыг гэмт хэрэг гэж үзэн хууль сахиулах байгууллагын ажилтнуудад зориулсан сургалт өргөн хүрээнд зохион байгуулагдав.
  • Хүний эрхийн боловсрол ерөнхий боловсролын сургуулиудад төдийгүй их дээд сургуулиудын хичээлийн хөтөлбөрт оруулах их аян өрнөв.
  • Эмэгтэйчүүдийг хүчирхийлэхийн эсрэг кампанит ажлыг эхлүүлэв. 

2004-2008 он

  • Парламент, Дархан, Эрдэнэт, Эмч, Эмэгтэйчүүд, Эрэгтэйчүүд, Чөлөөт гэх мэтээр гишүүд бүлгийн тоо өргөжин 1000 гаруй гишүүнтэй байгууллага болон өргөжив.
  • Жендэрийн тэгш эрх, гэр бүлийн хүчирхийлэхийн эсрэг олон нийтийг гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулж, холбогдох хууль тогтоомжийг бий болгох, санал зөвлөмжөө өгөхөд дотоодын төрийн болон ТББ-ууд, идэвхитэн тэмцэгч нартай хамтран ажиллав
  • Хүч ба галт зэвсэг хэрэглэх цагдаагийн үйл ажиллагааны гарын авлага, Эрүүдэн шүүхтэй тэмцэх нь, Эрүүдэн шүүхтэй тэмцэх аргачилал, Хүний эрхийн боловсрол олгох багш ном товхимлуудыг гаргаж, сургалт явуулан хүний эрхийн боловсрол олгох албан бус тогтолцоог хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулав
  • ХЭТТ-ын 60 жилийн ойг тэмдэглэх их аяныг өрнүүлж Дэлхийн иргэний паспортыг гаргав
  • Хүний эрхийг хамгаалах үйлсэд залуусыг татан оролцуулах Залуучуудын стратегийг боловсруулан гаргаж, Эрхийнхээ төлөө шуугицгаая задгай тоглолтыг жил бүр зохион явуулдаг болов. Энэ ажиллагааг дэмжсэн залуучууд Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе аян өрнүүлж задгай тоглолт “Эрх чөлөөний парад” болгон өргөжөв.
  • Монголын Эмнести Интернэшнл бүтцийн эрхээ албан ёсоор баталгаажуулав.
  •  ОУНБДНГ-ын хүний эрхийн шинжээч Монгол улсад анх удаагаа айлчлав.

2009-2010 он

  • The Wire сонин бичиг 2 сар тутмын сэтгүүл болов. Сэтгүүлд Livewire блог нэмж орсноор уншигч нар цахим үйл ажиллагаанд ч оролцох боломж нээгдэв.
  • Монгол улсыг Эрүүдэн Шүүхийн Эсрэг Нэмэлт Протокол-д нэгдэн оруулах, эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үр дүнтэй механизм байгуулах талаар аян өрнүүлэн ажиллаж байна.
  • Эдийн засаг нийгэм соёлын эрхийг хамгаалах “Хүнийг хүндэл”  кампанит ажлаа эхлүүлэв.
  • ОУНБДНГ -ын хүний эрхийн шинжээч нар  Монгол улсад 2 дахь удаагаа айлчлан Монгол улсын ерөнхийлөгч болон холбогдох албан тушаалтан, Дэнжийн 1000 дахь Албадан саатуулах төв болон Цагдан хорих төвөөр айлчлав. “Бид эндээс хаачих вэ” Монгол улсад  2008 оны 7 дугаар сарын 1-нд болсон үйл явдлын сургамж нэртэй тайлан хэвлэгдэж, дэлхий дахинд цацагдав.
  • Хорих байгууллагад мониторинг хийх чиглэлээр 15 гаруй ТББ-ын чадавхийг сайжруулах 5 хорин анги дээр мониторинг хийв.
  • Монголын улсын ерөнхийлөгч цаазаар авах ялыг түдгэлзүүлэх уриалга гаргаж, бүрэн эрхийнхээ хүрээнд цаазаар авах ялтай хоригдлуудад уучлалт үзүүлэхээ амлалаа.