Түвдийн кино бүтээгч Ванчин Дондов, 2008 оны Бээжингийн Олимпийн өмнө баримтат кино хийснийхээ төлөө 6 жил хоригдох ялаар шийтгэгджээ. “Айдсыг ардаа орхихуй” нэртэй энэхүү баримтат кинондоо тэрээр Түвдийг эрх чөлөөтэй болгоно гэсэн хятадын амлалтын талаар төвд хүмүүстэй хийсэн ярилцлагыг гаргасан байна. Уг киног түүний үеэл Гялог Церин найруулан Швейцарь улсад үзүүлжээ.