Нэвтрэх Бүртгүүлэх
Газар чөлөөлөлт, дахин төлөвлөлттэй холбоотойгоор хүний эрх зөрчигдөж байна
“Монголын Эмнести Интернэшнл”-ийн Гүйцэтгэх Захирал Б.Алтантуяа: “Тухайлбал, нийгмийн тусгай хэрэгцээнд газар чөлөөлнө, хот дахин төлөвлөх, шинэчлэх асуудалтай холбоотойгоор газар чөлөөлнө, гэр хорооллыг барилгажуулах чиглэлээр газар чөлөөлнө, уул уурхайн үйл ажиллагаатай холбоотойгоор газар чөлөөлнө зэрэг маш олон газар чөлөөлөлтийн асуудал нэгдсэн цогц бодлогоор явахгүй байна. Тус бүр олон хууль энд оролцож байгаа. Хуулиуд хоорондоо уялдаагүй байна. Газар чөлөөлөхтэй холбоотой хууль, эрх зүй өнөөдөр батлагдаж гараагүй байна”.