Нэвтрэх Бүртгүүлэх
Цэвэр Агаар Бэлэглэх үү эсвэл ?

Энэ нь ШУТИС -н хойд уулзвар дах өнөөгийн болон өмнөх жилийн дүр төрхийг харьцуулсан зураг юм.

Хотын өнгө төрхөнд үзэсгэлэн нэмээд зогсохгүй Улаанбаатрыг цэвэр агаараар хангаж байсан эдгээр моддыг ингэж олноор нь УСТГАСАН явдалд үнэхээр харамсаж байна.

Үүнтэй адил жишээ маш олон. Жишээлбэл Зүүн 4 замаас Офицер орох замд 20 гаран жил ургасан моддыг зам өргөсгөх нэрийдлээр ихэнхийг нь үндсээр нь булгалж авсан явдал бий. 

Энэ мэт бид модоо хайр гамгүй үндсээр нь сугалсаар байвал Улаанбаатар хотын маань иргэд, хүүхэд залуус хорыг нь арав хорин жилийн дараагаас амсаж эхлэх биз ээ.