Нэвтрэх Бүртгүүлэх
Нэр төрд халдсан хэрэгт хорих ял оногдуулж буй нь зохисгүй бөгөөд хүлээн зөвшөөрөмгүй үйлдэл юм.

Чөлөөт шүүмжлэл гэдэг бол угаасаа ардчилсан нийгмийн хүний эрхийн гол асуудлуудын нэг. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний нэг. Бид үнэхээр л ардчилсан нийгэм байгуулж байгаа бол тулгуур зарчмуудыг нь зөрчиж болохгүй. Нэрээ нууцлах, сэтгэгдэл бичих нь хvний эрхийн асуудал. Ямар ч тер еерийн эрх ашгийн телее, терийн дархлаа гэгч зvйлийг яриад хvний vндсэн эрхийг зерчсен vйлдэл хийх эрхгvй. Харамсалтай нь энэ тер хамтын ажиллагаатай улс орнууд, олон улсын хvний эрхийн байгууллагуудын емне авсан vvрэг амлалтаа хэрхэн тайлагнах нь vнэндээ сонин л болоод байна.

Жиргээч Ц.Батыг 100 хоног хорих шийдвэр гаргасан талаар \"Монгол Улсад нэр төрд халдсан гэх үндэслэлээр твиттерчийг Эрүүгийн хуулиар шийтгэсэн нь хүлцэшгүй зүйл боллоо\" хэмээн ЕАБХАБ-ын Төлөөлөгч мэдэгдэв

Вена, 2014 оны 8 дугаар сарын 26 – Монгол Улсын шүүх нийтийн сүлжээгээр улс төрийн өндөр албан тушаалтны нэр төрд халдсан гэх үндэслэлээр твиттерчид ял ноогдуулсанд түгшиж буйгаа ЕАБХАБ-ын хэвлэлийн эрх чөлөөний төлөөлөгч Дуня Миятович мэдэгдэв.

“Нэр төрд халдсан хэрэгт хорих ял ногдуулж буй нь зохисгүй бөгөөд хүлээн зөвшөөрөмгүй үйлдэл юм” хэмээн Миятович илэрхийлээд “Манай байгууллага оролцогч улсууддаа хэвлэлийн эрх чөлөөг бэхжүүлэхийн тулд нэр төрд халдсан хэргийг Эрүүгийн хуулиар шийтгэхгүй байх талаар олон жилийн турш нөлөөллийн ажил өрнүүлж байгаа билээ.”

8 дугаар сарын 19-нд нисэхийн салбарын мэргэжилтэй, шүүгдэгч Ц.Бат нийтийн сүлжээгээр нэр төрд халдсан хэргээр шийтгэгдсэн нь Монгол дахь анхны тохиолдол болов. Энэ хэрэг өнгөрсөн жил түүний Зам тээврийн сайдтай холбоотой бичсэн жиргээнээс үүдэлтэй юм. Батыг 3 сарын хорих ялаар шийтгэжээ.

“Монгол нь бүс нутагтаа хэвлэлийн эрх чөлөөг бэхжүүлэгч загвар улсын тоонд багтдаг. Энэ хэрэг тухайн улс дахь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд ноцтой саад болж байгаад туйлын санаа зовж байна” хэмээн Миятович хэлэв.