Нэвтрэх Бүртгүүлэх
Эр Зоригийн Алдар

Саяхан мэдээгээр олж үзсэн бахархууштай мэдээллээ хуваалцахаар шийдлээ.

Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд амьдардаг бяцхан охин галын аюулаас 8 дүүгээ аварчээ. Дүү нараа авраад өөрөө 40 хувийн түлэгдэлтэй эмнэлэгт хэвтэж байгаа Азжаргал охины гавьяаг үнэлэн Монголын Залуучуудын Холбооноос \"Эр Зоригийн Алдар\" тэмдгээр шагнасан байна. Мөн хотод байх хугацаанд нь Кемпинский зочид буудал гэр бүлийнхнийг байрлуулж байгаа юм байна.