Нэвтрэх Бүртгүүлэх
Хогоо цонхоор хаяхгүй байх

СХД Москва хорооллын эхний баригдсан байрны хойд талын 2 байр орцны дугаар хажууд нь байсан яг одоо сайн санахгүй байна ямарч байсан эхний баригдсан байрны хойд талын - байр байгаа түүний баруун талын баруун тийш харсан цонхны доохон талд  /Зурагт заасан/ гадаа хүүхдээ салхилуулах гээд явж байтал дээрээс хоолны үлдэгдлээ цонхоор гаргаж цацаж байгаа нь их бүдүүлэг харагдаж байсан. Аль цонхноос юм бол гэж хартал сумаар заасан цонхноос хаячаад тас хийтэл хааж байхаар нь зургийг авсан шүү. Сэтгэлгээний ядуурал юмуу даа гэж бодож байна. Учир нь гэрт нь 2 алхаад нойл, хогийн сав, пункер байгаа шүү дээ.

Ахиад газар асгасан будааны зураг байгаа юм даанч 2 зураг зэрэг орохгүй байнаа.